Жилийн таван хувийн хүүтэй зээл олгоно
Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бичил бизнес эрхлэгчдэд зээл олгохоор болсон. Нийслэлийн ИТХ-аас үүнд зориулан 20,2 тэрбум төгрөг батласнаас таван тэрбумыг нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дамжих сангаар дамжуулан Батлан даалтын сан, Капитал банктай хамтран олгох юм байна. Уг журамд таван жил хүртэлх хугацаагаар жилийн таван хувийн хүүтэй 500 хүртэлх сая төгрөгийн зээл авч болно гэж тусгажээ. НИТХ тухайн жилд зээл авах шаардлагатай, тэргүүлэх чиглэлийн үйлдвэрийг тогтоох ажээ. Үүнд: гаргасан бүтээгдэхүүнээ борлуулах дэлгүүртэй, үйлчилгээ явуулахад шаардагдах хүний нөөцтэй, ажилчид нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдсан, сургалтанд хамрагдаж сертификат авсан байх, орлогоороо үйл ажиллагааныхаа урсгал зардал болон зээлээ төлөх боломжтой байх зэрэг шалгууруудыг тавьж, дээрх шалгуур үзүүлэлтүүдийг хангасан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван хувийн хүзүтэй зээлийг олгохоор болсон байна.