Төрийн банк Монголд анх удаа "JCB карт гаргах" хамтын ажиллагаанд гарын үсэг үзэглэлээ

2014 оны 10 сарын 14

Төрийн банк нь 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголбанкаар дамжуулан JCB картыг төлбөрт хүлээн авах гэрээ байгуулж энэхүү гэрээний дагуу эхний улиралдаа багтаан тус картыг өөрийн 540 гаруй салбар нэгж, 265 гаруй АТМ, 1600 гаруй Картаар үйлчлэгч байгууллагаар хүлээн авч эхэлжээ.

Тэгвэл энэ сарын 13-нд буюу өчигдөр Төрийн банкны зүгээс JCB картын үйл ажиллагааг цаашид улам өргөжүүлэх ажлыг эрчимтэй хийсний үр дүн нь гарч Япон улсын JCB-тэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг үзэглэлээ. Энэхүү Монголд анх удаа "JCB карт гаргах" үндсэн ажлаа эхлүүлж Монгол улсын картын бизнесийн хөгжилд шинэ түүхийг бүтээлээ.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан, тэргүүн орлогч захирал Б.Ганболд, орлогч захирал Т.Дорждэрэм, JCB-ийн дэд ерөнхийлөгч Кимикиша Имада, ТУЗ-ын дарга Хироши Терада, Тэргүүн дэд ерөнхийлөгч Койгеро Вада нар оролцсон юм. 

Төрийн банкны гүйцэтгэх захирал Д.Батсайхан: "Олон улсад нэр хүндтэй 190 оронд хэрэглэж байгаа JCB картыг Монголын зах зээлд  анх удаа Төрийн банк гаргаж ирж байгаадаа маш их баяртай байна. Төрийн банк харилцагчиддаа дөрвөн үндсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг нь харилцагчиддаа хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг банк  байна гэсэн зорилтыг дэвшүүлсэн юм. Хамгийн сайн үйлчилгээтэй банк байхын тулд харилцагчиддаа олон төрлийн сонголт бүхий шинэ бүтээгдэхүүнүүдийг хүргэж байх ёстой. Тиймээс бид цахим хэлбэрийн олон төрлийн бүтээгдэхүүн хүргэж байгаагийн нэг нь бол Картын бүтээгдэхүүн юм.

Картын бүтээгдэхүүн нь үндэсний Т -картаас эхлүүлээд Олон улсын виза картыг төрийн банк дамжуулан хүргэж байна. Өнөөдөр JCB  картыг харилцагчиддаа хүргэсэн анхдагч банк болж байна. Тун удахгүй бид CPU картыг хэрэглэгчиддээ гаргана. 

JCB картын хувьд Монголоос Япон улсад ажиллаж, амьдарч, сурч байгаа иргэдийн өдөр тутмын хэрэглээ болох карт болно. Мөн Монгол улсад Япон улсаас ирж байгаа хүмүүсийн хэрэглээ болох шинэ бүтээгдэхүүн болж байгаагаараа ач холбогдолтой. Зөвхөн Монгол-Японы хамтын ажиллагааны төдийгүй дэлхийн олон оронд хэрэглэгдэх боломжтой бүтээгдэхүүн. Цаашдаа бид төгрөг, иены долларын хэлбэрээр гаргахаар ажиллаж байна. Долларын хэлбэрээр гаргах картын хувьд Дэлхийн бүх оронд хэрэглэгдэх юм.

Түүнчлэн иены картыг ч дэлхийн тодорхой тооны улс орнуудад хэрэглэх боломжоор хангана. Өнөөдрийн арга хэмжээг Төрийн банк эхлүүлсэнээрээ Монгол-Японы хоорондын эдийн засаг бизнес санхүүгийн хамтын ажиллагаанд том тэмдэглэлт арга хэмжээ болж байна. Монгол-Японы бизнес эрхлэгчдийн хооронд санхүүгийн зуучийн нэгэн шинэ гүүрийг бүтээж өгч байгаадаа баяртай байна. Энэхүү гүүрийг бүтээлцсэн Төрийн банкыг хүлээж авсан JCB-ийн хамт олондоо баярлалаа. Энэ бүтээгдэхүүний дээжийг хүртэж байгаа Монгол түмэндээ талархлаа илэрхийлье" гэлээ. 

-Монгол улс JCB картыг хэрэглээндээ нэвтрүүлсэн 18 дахь орон болж байна-

JCB-ийн дэд ерөнхийлөгч Кимикиша Имада: "Өнөөдөр Төрийн банктай хамтран JCB  картыг анхлан Монголд гаргах арга хэмжээ зохион байгуулагдаж байгаад туйлын баяртай байна. Товчхон JCB  картны талаар та бүхэндээ танилцуулья, JBC 1961 онд үүсгэн байгуулагдсан 1981 оноос эхлээд Олон улсад JCB картыг гаргаж эхэлсэн. Одоогоор дэлхийн 190 орчим улс орон, бүс нутагт хэрэглэгдэж байна. 

JCB картыг хэрэглэж болох байгууллага аж ахуй нэгж нь одоогоор 27 сая орчимд хүрсэн. Одоогийн байдлаар картны хэрэглэгдсэн тоо нь 85 саяд хүрээд байна. Энэхүү 85 сая хэрэглэгч нь 17 оронд тархан суурьшсан. Өнөөдөр Монгол улс нэмэгдсэнээр 18- дах орон болж нэмэгдэж байна. JCB  картыг Монгол улсад нэвтрүүлсэнээр гадагшаа аялал жуучлал өсөн нэмэгдэж байгаа жуулчдын хэрэгцээнд болоод дотоодын хэрэглэгчидийн хэрэгцээнд хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэлтэй байгаа. Тиймээс туйлын их баяртай байна" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм. 

JCB брэнд нь хамгийн орчин үеийн технилоги, найдвартай ажиллагаа, өндөр нууцлалыг харилцагчиддаа санал болгодог. Ийнхүү Төрийн банк харилцагч нартаа шинэ технологи, нууцлал өндөртэй  дэлхийн брэнд бүтээгдэхүүнийг санал болгон Монгол улсдаа анхлан нэвтрүүллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
10094
0 эможи
keyboard_arrow_up