Сар шинийн баярын өдрүүдэд нийтийн хэв журмыг хамгаалахад цагдаагийн бие бүрэлдэхүүн бүрэн хүчээрээ ажилладаг. Тэгвэл өнөөдөр бид Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Ундармаатай сар шинийн баярын өдрүүдийн ажлын нөхцөл байдлын талаар ярилцлаа.
-Юуны түрүүнд танд маргааш болох сар шинийн мэнд хүргэе. Жилийн энэ өдрүүдэд цагдаагийн алба хаагчид бүгд л завгүй ажилладаг. Тэгвэл танай хэлтэс энэ өдрүүдэд хэрхэн ажиллаж байна вэ, Оны эхний хоёр сарын байдлаар танай дүүрэгт бүртгэгдсэн гэмт хэргийн тоон үзүүлэлт.
- Танд ч мөн сар шинийн мэнд дэвшүүлье. Энэ жилийн хувьд Улсын Онцгой комиссын хуралдаанаар зам хаах шийдвэрийг гаргаж, өнөөдрийн 08:00 цагаас эхлэн улс, хот хоорондын зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоож байна. Энэ шийдвэр нь 27-ны өдрийн 08:00 хүртэл үйлчилнэ.
Зорчигч тээврийн хөдөлгөөнийг түр зогсоох шийдвэр нислэг хамаарахгүй автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбаатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж байгаа юм. Энэ дагуу ажиллаж байна. манай цагдаагийн 3 дугаар хэлтэс нь 2020 оны 01 дүгээр сард иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтнаас нийт 929 өргөдөл, гомдол мэдээлэл хүлээн авч шалгасаны 279 буюу 30,0 хувь нь гэмт хэргийн, 562 буюу 60,5 хувь нь зөрчлийн шинжтэй байна. Хүлээн авсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй гомдол, мэдээллийн 841-г шийдвэрлэсэн ба шийдвэрлэлт 90,5 хувьтай. Үлдэгдэл өргөдөл, гомдол 88 байна. Хариуцсан нутаг дэвсгэрт 2020 оны 01 дүгээр сард нийт 100 гэмт хэрэг бүртгэгдэж урд онтой харьцуулахад 5 хэргээр буюу -4,8 хувиар буурсан.
Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй 96 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 12 гэмт хэргийн яллагдагчаар татагдвал зохих этгээдийг тогтоож гэмт хэргийн илрүүлэлт хэлтсийн хэмжээнд 12,5 хувьтай байгааг урд оны мөн үетэй харьцуулахад +1,7 хувиар өссөн. Эзэн холбогдогч нь тогтоогдоогүй 84 хэргийн бусдын эд хөрөнгийг хулгайлах-27 буюу 32,1 хувь, Хүний эрүүл мэнд эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг 10 буюу 11,9 хувь, Дээрэмдэх гурав буюу 3,6 хувь, Залилан мэхлэх 26 буюу 31 хувь, Хөрөнгө завших гурав буюу 3,6 хувь, Бусад 10 буюу 11,9 хувийг эзэлж байна. Энэ нь Нийслэлийн 14 дүүргээс хэргийн илрүүлэлтээр дөрөвдүгээрт жагссан үзүүлэлт юм.
-Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн дийлэнхийг ямар төрлийн гэмт хэрэг эзэлдэг вэ?
-Нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 4 хувийг хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх, 17 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 32 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байгаа бөгөөд үүнээс Халаасны хулгай таван хувийг, Дээрэмдэх төрлийн гэмт хэрэг гурван хувийг, Залилах/ төрлийн гэмт хэрэг 26 хувийг, бусад төрлийн гэмт хэрэг 13 хувийг тус тус эзэлж байна.
Гэмт хэрэгт 14 хүн холбогдсоныг урд оны мөн үетэй харьцуулахад 5 нэгж буюу 26,3 хувиар буурсан. Гэмт хэрэгт холбогдсон иргэдийн хоёр нь эмэгтэй, 0 нь 14-17 настай, долоо нь 18-30 настай, дөрөв нь 30-39 настай, гурав нь 40-54 настай, 0 нь 55-70 настай хүмүүс байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн ажил эрхлэлтийн байдал: дөрвөн хувь нь хувийн хэвшлийн байгууллагад ажиллагч, нэг нь хувиараа хөдөлмөр эрхлэгч, ес нь ажилгүй хүмүүс байна. Гэмт хэрэгт холбогдсодын хоёр нь согтуугаар, гурав нь урьд нь ял шийтгэгдсэн хүн гэмт хэрэг үйлдсэн байна. Хариуцсан хороодод Гэр орон, сууцанд 31 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 6 нэгж буюу -16,2%-иар, Гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэрэг 12 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 11 хэргээр буюу -47,8%-иар, Олон нийтийн газар 24 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 3 хэргээр буюу -11,1%-иар тус тус буурсан үзүүлэлттэй байна.
-Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг барагдуулах тал дээр хэрхэн ажилласан бэ?
-Гэмт хэргийн улмаас нийт 100 иргэн хохирсон нь урд оны мөн үетэй харьцуулахад нэг хувиар буурсан байна. Гэмт хэргийн улмаас 100 иргэн хохирсон бөгөөд үүнээс дөрвөн хүн нас барж, 23 хүн хөнгөн, хүндэвтэр, хүнд гэмтсэн байна.
-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагад нийт 235,7 сая төгрөгний хохирол учирснаас 39,2 сая төгрөгний хохирол нөхөн төлүүлж ажиллалаа. Мөрдөн байцаалтын шатанд 39,2 сая төгрөгний хохирлыг нөхөн төлүүлж, хохирол нөхөн төлөлтийн илрүүлэлт 16,6% байна.
2020 оны нэгдүгээр сард зөрчил 584 бүртгэгдсэн нь урд оны мөн үеэс 71 нэгж буюу 13,8 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Зөрчил гаргасан 543 иргэн, 1 аж ахуйн нэгж, байгууллагыг 13605,0 сая төгрөгөөр торгож, 16 хүнд баривчлах шийтгэл тус тус ногдуулж ажиллалаа. Зөрчлийн хэргийн улмаас 47 хүн хохирсноос эмэгтэй 39, хүүхэд 1, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 26 иргэн байна. Мөн 40,0 төгрөгний хохирол учирсанаас 40,0 төгрөг төлөгдөж, хохирол нөхөн төлөлт 100% байна. Зөрчилд холбогдогчоос урьд захиргааны арга хэмжээ авагдсан 9, урьд ял шийтгэгдэж байсан 1 иргэн дахин зөрчил үйлдсэн байна.
-Баярын өдрүүдэд хэрхэн ажиллаж байна вэ? Зам хаах шийдвэр гарсантай холбоотойгоор хөл хөдөлгөөн багассан байх.
-Засгийн газрын 2020 оны 30 дугаар тогтоол, Улсын Онцгой комиссын 2020 оны 01 дүгээр хурлын тэмдэглэл, Нийслэлийн Онцгой комиссын 2020 оны 02 дугаар хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Иргэдийн эрүүл мэндийг хамгаалах талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А108 дугаартай захирамжийг гаргаж, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд нийслэл хотын хэмжээнд олон нийтийг хамарсан хурал, цуглаан, бүх төрлийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон ба хэрэгжилтэд хяналт тавьж ажиллаж байна. Мөн дээр хэлсэнчлэн цагаан сарын баярын өдрүүдэд замын хөдөлгөөнд өөрчлөлт орж нийслэл, аймаг хотруу орох замын хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн учраас газар дээр нь ажиллаж байна.
Энэ онд Нийтийн хэв журам хамгаалах албанаас алба хаагчдын дунд “Нэг сэтгэл, нэг соёл” нөлөөллийн өнгө нэмье аяныг зохион байгууллагдаж байгаа, тус цагдаагийн хэлтсээс 2020 оны 02 сарын 10-наас -14 ний хооронд Эерэг харилцаа-зөв хандлага өнгө нэмье нөлөөллийн арга 5 хоногийн өдрийг амжилттай зохион байгууллан ажилласан.
-Танд баярлалаа. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
-Баярлалаа.