Арслан подкаст таньд тодорхой сэдвийн хүрээнд, мэдлэг, цогц ойлголтыг цувралаар хүргэхийг зорьдог билээ. Өнөөдөр бид "Ажилгүйдэл" гэх сэдвийн талаар ярилцахаар бэлтгэсэн. Энэхүү сэдэв нь нийгмийн хамгийн том асуудал болдог төдийгүй улстөрчдийн хамгийн халуун сэдэв байсаар ирсэн мөн байсаар ч байгаа асуудал юм. Монгол улсын хэмжээнд ажилгүйдэл их өндөр хувьтай байдаг. Гэсэн хэдий ч ажил олгогч нар үргэлж хүний нөөцийн дутагдалтай байна. Иймд ажил олгогчид болон ажилгүй иргэдийг яаж хооронд учруулж болох талаар "Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын ахлах мэргэжилтэн Д.Баясгалантай ярилцлаа.
ШУУД СОНСОХ:
-Ер нь ажилгүйдэл гэж яг юуг хэлэх вэ? Гэдэг асуултаар энэ удаагийн ярилцлагаа эхлүүлье.
-Ажилгүйдэл гэдэг нь маш өргөн ойлголт. Unemployment гэдэг англи үгээр олон улсад түгээмэл хэрэглэгддэг. Хамгийн энгийнээр ажилгүй байх үйл явдлыг л ажилгүйдэл гэж ойлгож болно. Макро эдийн засгийн үндсэн асуудал болох ажилгүйдэл гэдэг үндсэн ойлголт нь тухайн улсын нийт хүн амын хэдэн хувь нь эдийн засгийн идэвхтэй хүн ам, түүнд эзлэх ажилгүйчүүд болон ажиллагсдынх нь эзлэх хувь эдийн засгийн идэвхтэй бус хүн амыг илэрхийлсэн цогц үзүүлэлт гэж ойлгодог. Тухайн улсын хууль тогтоомжинд заасны дагуу хөдөлмөрлөх насны хөдөлмөр эрхлэх чадвартай, цалин хөлстэй болон хувиараа хөдөлмөр эрхэлдэггүй, цалин хөлстэй ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн биржид бүртгэлтэй иргэнийг ажилгүй хүн гэж хэлдэг. Харин аж ахуй нэгж байгууллагын үндсэн ажилтан, хувиараа хөдөлмөр эрхлэгч, хамтран ажиллагсагсдын хувьд болон өрхийн аж ахуй эрхэлдэг эдгээр хүмүүсийг “ажил эрхэлдэг” гэж хэлдэг.
Зарим хөдөлмөрийн насны хүмүүс ажил хийх сонирхолгүй болчихсон. Ажил хийх онцын шаардлагагүй, эдийн засгийн хувьд бусдын дэмжлэгтэй амьдардаг хүмүүс их байх шиг. Эдгээр хүмүүсийг ажилгүйчүүд гэж тооцдог уу ?
Тэгэхээр миний хэлсэн тодорхойлтын хүрээнд авч үзэх юм бол яг хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад албан ёсоор ажилгүй гэж бүртгүүлсэн иргэнийг энэ тодорохойлолтод хамруулж үздэг учраас энэ бүлгийн иргэд нь ажилгүй иргэнд ордоггүй. Иймээс энэ хүмүүс ажилгүйчүүд биш гэсэн үг.
Ажилгүйдэлд төрөл гэж байдаг уу ?
Ажилгүйдэл нь гурван төрөлтэй. Түр зуурын буюу өөрийн сайн дураар ажлаа солих шаардлагатай болсон, шилжилт хөдөлгөөн хийсэн энэ процессыг түр зуурын ажилгүйдэл гэж үздэг. Мөн улирлын шинжтэй ажил хөдөлмөрийг түр зуурын ажилгүйдэлд авч үзнэ. Бүтцийн буюу албадлагын ажилгүйдэл гэж байна. Энэ нь тухайн хүний ажил мэргэжил эрэлтгүй болох, тухайн хүний мэргэжлийн ур чадваргүй байдал, технологийн шинэчлэл хийх, ажлын шаардлагаар үйлдвэрлэлийн шинэ бүтээл, нээлт хийх гэх мэт өөрчлөлтөөс үүсч байдаг ажилгүйдлийг хэлдэг. Мөчлөгийн ажилгүйдэл гэх ойлголт байдаг. Эдийн засгийн уналт, тухайн үйлдвэрлэлийн уналт бууралт, бүтээгдэхүүн үйлчилгээний эрэлт хэрэгцээ буурсан гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалан мөчлөгийн ажилгүйдэл бий болж байдаг.
Сүүлийн үед дэлхий дахинд технологийн хөгжилтэй холбоотойгоор ажилгүйдэл их болох хандлагатай байна. Роботууд хүнээс хэд дахин ажлын бүтээмжтэй ажиллаж байна.
Одоогоос 3-4 жилийн өмнөөс ажил үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгал болон цахим хувьсгал гэдэг нэршлээр шилжилтийн эрин үе тохиож байна.
Манай улсын хувьд ажлын байр цахим болох, робот буюу хиймэл оюун ухаанд суурилсан ажлын байрууд бий болох хандлага өндөр болсон. Үүнтэй холбоотойгоор хүн ажиллах шаардлагагүй цахимаар үйлчилгээ үзүүлэх, хиймэл оюунаар мэдээлэл боловсруулах, шийдвэр гаргаж хүний оролцоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх болсоноор дээр хэлсэн бүтцийн болон албадлагын ажилгүйдэл бий болдог.
-Ажил олгогч болон ажил хайгч хоёрын дунд асуудал байна. Нэг талдаа ажил олгогчийн шалгуурт тэнцдэггүй, нөгөө талдаа ажил хайгч иргэнд цалин хөлс нь таалагдахгүй байгаагаас шалтгаалж ажил хайгч, ажил олгогч 2 ойлголцож чадахгүй байх тохиолдол их байх шиг.
-Энэ бас л олон талтай. Өөр өөрөөр тайлбарлагдах байх. Тухайн байгууллага ямар хүнийг ажилд авахыг хүсч байна, тэр хүнээ л ажилд авна. Харин ажил хайгч маань өөрөө тухайн байгууллагаас тавьсан шаардлагыг давсан байж цалин мөнгөө тохирох нь наад захын асуудал шүү дээ.
-Ажил олгогч нар хангалттай хэмжээний ашиг олчихоод ажилтандаа бага цалин өгөөд байдаг юм уу, угаасаа л авч ашиг бага учраас ажилтандаа бага цалин өгдөг юм уу ?
-Ер нь бол цалин хөлсний бодлого нилээн өргөн хүрээнд яригдана. Манай Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар хөдөлмөр зуучлалын төрийн үйлчилгээг өдөр тутамд иргэдэд хүргэдэг бөгөөд төрөөс хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг ч хэрэгжүүлдэг. Төрийн үйлчилгээг үзүүлж байгаа процессдоо ажиглалт хийхэд ажлын байрны захиалга ажил хайж байгаа иргэдээсээ хоёр дахин илүү байна. Ажил хайгч иргэдийн хувьд цалин дээрээ тохирохгүй байх тохиолдол их байна. Би хувьдаа ажил олгогч хангалттай ашиг олж чадахгүй байгаа нь элбэг байх шиг анзаарагддаг.
-Жил бүр их, дээд сургуулийн хэдэн мянган оюутнууд төгсч байна. Эдгээр иргэдийн хувьд өөрт тохирсон ажлаа олж хийж чаддаг уу?
- Гадаад улсад бол нийт хүн амынхаа 30 хувьд нь дээд боловсрол олгож, 70 хувьд нь мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх ч гэдэг юмуу боловсролын хувьд барьдаг тодорхой бодлогуудтай байдаг.
Манай улсад эсрэг дүр зураг харагддаг. Залуучууд бүх боломж бололцоогоо дайчлан дээд сургуульд л сурна гэсэн зорилготой байдаг. Залуучуудад хандаж зөвлөхөд хөдөлмөрийн зах зээл ямар байгааг анзаарч мэргэжлээ сонгох хэрэгтэй. Төгсөгчдийн хувьд Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгааг тогтмол хийдэг. Бөгөөд судалгааны дүнгээс харахад 70.2% нь хөдөлмөр эрхэлж, 12.1% нь ажилгүй, 17.7% нь идэвхгүй төлөвтэй байсан. Мөн хөдөлмөрлөж байгаа нийт төгсөгчдийн 84.2% нь байнгын ажлын байран дээр, 11.6% нь улирлын чанартай, 4.1% нь түр ажлын байранд ажиллаж байна гэсэн тоо баримт байна.
-Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар дээр 2000 гаруй ажлын байр бүртгэлтэй байдаг, магадгүй жилийн давхардсан тоогоор 5000-6000 гаруй хүрдэг гэсэн. Эдгээр ажлын байруудаас хичнээн хувь нь дээд боловсролтой, хичнээн хувь нь мэргэжлийн боловсролтой хүмүүсийн ажлын байр байдаг вэ?
2019 оны хувьд хөдөлмөр эрхэлтийн төвд 5500 ажлын байр бүртгэгдсэн байгаа. Эндээс шилжилт хөдөлгөөнөөс шалтгаалан нэмэгдэж, хасагдан өдөр тутамдаа жилийн дунджаар 2000 гаруй ажлын байр эзнээ хүлээгээд байж байдаг. Ажлын байрны 50 орчим хувьд мэргэжлийн боловсрол шаардаж байгаа, 30 орчим хувь нь их дээд сургууль төгссөн, 20 орчим хувьд нь мэргэжил шаардахгүй ажлын байрууд байна. Их дээд сургууль төгсөгчид гэхээсээ илүү нарийн мэргэжлийн иргэдэд ажлын байрны захиалга их байна.-Монгол улс ажилгүйдлүүдийг буруулахын тулд, ямар арга хэмжээ төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа вэ ?
-Хөдөлмөр Эрхлэлтийн Үндэсний Зөвлөл нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. 2017-2018 онд зургаан хөтөлбөр хэрэгжүүлсэн. Мөн 2019-2020 онд шинэчлэгдэн батлагдсан зургаан хөтөлбөр хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Жишээлбэл залуучуудыг дэмжих хөтөлбөр, хараагүйчүүдийг дэмжих хөтөлбөр, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, хөгжлийн бэрхшээлтэй иргэний ажлын байрыг дэмжих хөтөлбөр, хөдөлмөрт бэлтгэх, хөдөлмөр эрхлэлтийн ур чадвар олгох хөтөлбөр гэх мэт үндсэн зургаан томоохон хөтөлбөрийн хүрээнд тус бүр 5-7 арга хэмжээ бүхий хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа.
-Таны бодлоор ажилгүйдлийг буруулахын тулд ямар ажил хийгээсэй гэж боддог вэ ?
-Ажилгүйдлийг буруулна гэдэг нь төр засаг ч тэр, нийгэм улс орны хамгийн томоохон нэн тэргүүний асуудал байдаг. Ажилгүйдлийг буруулахад төр засгийн оновчтой бодлого шийдвэрийг гаргаж, боловсролын тогтолцоогоо хөдөлмөрийн зах зээлтэй уялдуулан шийдвэрлээсэй гэж хүсч байна.
-Танайд хандаж байгаа ажил хайгч иргэдийн хандлага ер нь ямар байдаг вэ?. Чинхүү ажилд орох хүсэл эрмэлзлэлтэй болон хэн нэгний шахалтаар ажил хайж яваа нөхдүүд байдаг шүү дээ.
-Ажил хайж байгаа иргэдийн дунд идэвхтэй ажил хайж байгаа иргэд ч байна, эсвэл хэн нэгнээс мэдээлэл аваад хөдөлмөрийн биржид бүртгүүлээд үзье гэсэн хандлагатай хүмүүс ч байна. Ерөнхийдөө чин сэтгэлээсээ ажил идэвхтэй хайж байгаа иргэн цөөн болсон. Энэ нь янз бүрийн зүйлээс шалтгаалдаг байх. Хөдөлмөр эрхэлье, хөдөлмөр эрхлэх ажлын байр хаана байна гэж идэвхтэй хайхаа больчихсон, халамжаа аваад халамж, тэтгэмж нь ихэссэн, нөгөө талаас цалин хөлс бага гэсэн тайлбараар албан бусаар хөдөлмөр эрхлэх иргэд ч олширч байна. Жишээ нь хувьдаа машинтай иргэн хувийн журмаар орлого олж байна. Энэ мэт албан бусаар хөдөлмөр эрхэлж байгаа нь нийгэмд сөрөг талыг их үзүүлж байна.
-Иргэн ажил олгогчид үнэлэгдэхийн тулд ямар байх шаардлагатай вэ ?
-Тодорхой хэмжээнд тууштай байх, мэргэжлийн ур чадвар гэх мэт үндсэн шаардлага мэдээж байна. Сүүлийн жилд ажил олгогч талаас өндөр шаардлага тавих нь багассан. Харин эсрэгээрээ иргэд ажил олгогчид шаардлага тавих тохиолдол сүүлийн үед ажиглагдах болсон.
Манай зарим ажил олгогчид Дэлхийн эдийн засгийн форум олон улсад нэрлэгдэх 10 ур чадварыг ажил хайгчаас шаарддаг болоод байгаа. Дурдвал асуудлыг
Эдгээр ур чадваруудыг өөрийн болгож чадвал та хаана ч хүссэн ажилдаа орох боломжтой гэж хэлмээр байна.
Хэрвээ та ажил идэвхтэй хайж байгаа бол Дүнжингарав худалдааны төвийн нэг цэгийн үйлчилгээний төвд очиж Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газрын “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-д ирж ажил мэргэжлийн зөвөлгөө мэдээлэл авах, ажлын анкет бөглөх бүрэн боломжтой шүү. Ярилцсанд баярлалаа.