Apple ҮНЭ ХЯМД, хэмжээ жижиг iPhone SE загвараа танилцууллаа

2020 оны 4 сарын 16

Arslan.mn

Apple компани цоо шинэ 2020 оны хоёрдугаар үеийн iPhone SE ухаалаг утсаа танилцууллаа.

Энэхүү утас нь үнийн хувьд бусад Apple компанийн ухаалаг утаснуудаас хамаагүй хямд байх бөгөөд

  • 64 GB багтаамжтай загвар нь 399$ ам.доллараар,
  • 128 GB багтаамжтай загвар нь 449$ ам.доллараар,
  • 256 GB багтаамжтай загвар нь 549$ ам.доллараар тус тус худалдаанд гарахаар болжээ.

4.7 инч дэлгэцтэй, хурууны хээ мэдрэх технологитой шинэ загвар хэлбэрийн хувьд iPhone 8 загвартай төстэй. Apple компани шинэ загвараа хар, цагаан, улаан гэсэн гурван өнгийн сонголттойгоор худалдаанд гаргахаар болжээ.  

Arslan.mn

2020 оны хоёрдугаар үеийн iPhone SE ухаалаг утасны урьдчилан захиалга маргааш буюу дөрөвдүгээр сарын 17-ноос эхэлнэ. Харин дөрөвдүгээр сарын 24-нөөс эхлэн хэрэглэгчдэд хүргэхээр төлөвлөжээ. 

Мөн тус ухаалаг утсыг дагалдан Apple Tv Plus үйлчилгээний нэг жилийн эрх үнэгүй дагалдах аж.

Arslan.mn

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
616101
3 эможи
keyboard_arrow_up