“What3words” яагаад хэрэгтэй вэ?

админ
2019 оны 10 сарын 03

Arslan.mn

Дэлхийн гадаргууг 3х3 метрт 57 их наяд квадратад хувааж, квадрат тус бүрийг дахин давтагдашгүй гурван үгээр хаяглаж, ашиглах боломжтой орчин үеийн шинэ технологи нь “What3words” аппликейшн юм. Хэрэглэгч ухаалаг утсандаа татаж суулгасан аппликейшнд дурын гурван үгийг оруулж байршлаа тодорхойлсноор хүссэн үйлчилгээгээ авах, аюулд учирсан тохиолдолд ч ашиглах боломжтой. 2013 онд Лондонд компаниа байгуулсан Крис Шелдрик хүмүүс очихыг хүссэн газраа олоход бэрхшээл учирч байгаагаас санаа авч энэ аппликейшнийг бүтээсэн байна.Одоогоор энэ шинэ технологийг Их Британийн онцгой байдлын 60 байгууллага ашиглаж байна.
Гэвч зарим хүн шаардлагатай тохиолдолд хаана байгаагаа мэдэхгүй үед гурван үгээр байгаа байршлаа тогтоож олно гэдэгт эргэлзэж байгаа юм. Технологийн салбарын мэргэжилтэн Теренсе Эден блогтоо энэ талаар бичжээ. Олон улсын нээлттэй технологийн стандартыг идэвхжүүлэх ажиллагаанд оролцож байгаа түүний санааг компани хаалттай системтэй байгаа нь зовоож байгаа аж. Тэрээр “Гурван үг бичиж хэрэглэдэг алгоритмтай энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн хувийн хэрэглээ юм. Гэхдээ аппликейшний зөвшөөрөлгүйгээр байршлаа тодорхойлж чадахгүй” гэжээ. Тиймээс хэрэглэгч зөвшөөрөл хүсч байвал зарим болзол, нөхцөл байдлыг зөвшөөрөх ёстой. Түүнчлэн хувийн нууцлалын бодлогыг ойлгох хэрэгтэй гэв. Мөн эзэмших зөвшөөрлийг нь зөрчихгүй гэдгээ батлахаас гадна газрын зураг дээр тооны оронд үг ашиглах талаар хэлэлцэж байна гэж ярьжээ. Галзуу, сүүдэр, шархдах, аймаг гэсэн үгс дайны хөшөө дурсгал, сүмийн байршлыг тодорхойлоход тохирохгүй. Энэ аппликейшнийг бүтээгч Крис Шелдрик “What3Words”-ийн хамрах хүрээг тэлэх хамгийн шилдэг арга бол бизнес хийх юм гэж бодож байна гэж “ВВС”-д ярьсан байна.
Лондонгийн түргэн тусламжийн мэдээллийн захирал Росс Фуллертон “Энэ аппликейшн нь олон хэлээр бичигдсэн үг бүрийг уншиж чадахгүй. Учир нь стандартад нийцэхгүй зарим зохимжгүй үг хэллэг гэж бий. Мөн өөр нэг асуудал нь цахим ертөнцөд нэг хэрэглэгч квадрат бүрт энэ байршил тогтоогч аппликейшнийг дэмждэг 37 хэл дээр бүтээх гурван үг хоорондоо адилгүй. Энэ нь бодит байдалд квадрат бүрт 37 өөр чиглэлийг бий болгосноор төөрөгдөл үүсгэнэ гэж бичжээ. Түүнээс гадна хүмүүс энэ компани дампуурвал яах вэ гэж асууж байгаа аж. Мэдээллээ олон нийтийн санд хуваалцдаггүй учраас систем бүхэлдээ алдагдаж болох юм. Зарим хүн үүнийг ашиггүй гэж байгаа ч олон хүн хамгаалж байгаа аж. Тухайлбал, аялагчдад онцгой нөхцөлд тусламж үзүүлдэг “Traveller Assist” компани гурван үгт аппликейшнийг ашигласнаар Малдивийн аралд усанд шумбаж яваад гэмтсэн аялагчийг олж эмнэлэгт хэвтүүлсэн байна. Мөн Эверест дэх бааздаа хүрэх замд байдаг 4500 метрийн өндөр Непалийн Дингбочи ууланд авирах үеэр Роберт Вардад гэмтсэн эхнэрийг нь аврахын тулд аяллынх нь даатгалын хуудаст утасны дугаар нь байсан “Traveller Assist” компанитай холбоо барьсан байна. Ингэснээр компанийнхан “What3words” аппликейшнийг татаж суулгах холбоосынх нь хамт түүний гар утас руу мессеж илгээжээ. Ингээд утсандаа суулгасных нь дараа хоёр минут хүрэхгүй хугацаанд байршлыг нь тогтоож тэднийг Катмандугийн эмнэлэгт хүргэх нисдэг тэрэг илгээсэн байна. Роберт Вард “Би технологийн мэргэжилтэн биш. Гэхдээ миний утсанд илгээсэн холбоосыг дарж утсандаа татсан аппликейшн хэрэглэхэд их амархан байсан” гэжээ. Тэрээр “ таньдаг бүх хүнд хэзээ юу ч тохиолдож болох учраас “What3words” аппликейшнийг утсандаа суулгахыг зөвлөжээ.
“What3words”-ийг монголчууд ч хэрэглээндээ ашиглаад багагүй хугацаа өнгөрч байна. Хаягжилтын цэгцтэй стандарт байхгүй манай нийслэлийн хувьд энэхүү аппликейшн нь тун тохиромжтой байдаг тул сонирхож үзэхийг хөгжүүлэгчид нь санал болгодог юм.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
608790
0 эможи

Зочин
2019-10-03 10:10
keyboard_arrow_up