“Apple“ компани гурван шинэ iPhone гар утсаа танилцууллаа

2019 оны 9 сарын 11

Arslan.mn

Өнгөрсөн шөнө технологийн салбарын манлайлагчдын нэг Apple компани жил бүрийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээгээ Купертино дахь оффисийнхоо Стив Жобсын нэрэмжит театрт боллоо.

Энэ жил Apple компани таван шинэ бүтээгдэхүүн танилцуулсан бөгөөд  үүний нэг нь гурав нь шинэ загварын iPhone гар утсаа байлаа.

Уламжлал ёсоор “Apple”-ын Гүйцэтгэх захирал Тим күүк “iPhone” цувралын шинэ загварууд болох  iPhone 11, iPhone 11 Pro, iPhone 11 Max танилцуулсан бөгөөд “iPhone 11” нь гурван өөр сонголттойгоор худалдаанд гарах аж. 

Үнийн хувьд өмнөх загваруудаасаа 50 ам.доллараар хямд зарагдаж эхлэх юм байна.

 Тухайлбал зах зээлд “iPhone 11”-699 ам.доллар, “iPhone 11 Pro”-999 ам.доллар, “iPhone Pro 11 Max”-1.099 ам.доллараар худалдаалагдах аж.

Мөн  энэ үеэр Apple Watch ухаалаг бугуйн цаг,  шинэ загварын iPad-аа тус тус танилцуулжээ.

Apple Watch ухаалаг бугуйн цаг нь  18 цаг турш цэнэгээ барих чадвартай, “OLED” дэлгэц бүхий “V үеийн” шинэ  цаг  нь 399 ам.доллараар худалдаанд гарах аж.

Arslan.mn

Харин энэ жилийн “Apple Event”-ийн үеэр өмнө нь хэрэглэгчдийн огт төсөөлөөгүй байсан нэг зүйлийг танилцуулсан нь 10,2 инчийн дэлгэц бүхий “VII үеийн” шинэ “iPad” төхөөрөмж байлаа. Шинэ “iPad” үнийн хувьд 329 ам.доллараар худалдаалагдана.

Arslan.mn

iPhone 11 нь  6.1 инчийн Liquid Retina дэлгэц, орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй, арын хос камер: 12 мегапикселийн өргөн өнцөг, 12 мегапикселийн хэт өргөн (ultra wide) өнцгийн камеруудтай. Сүүлийнх нь камер 120 градусын өнцгөөр дүрс буулгадаг байна.

Arslan.mn

iPhone 11 Pro нь 5.8 инчийн Super Retina XDR дэлгэц нь 2 саяыг харьцах 1 цэгийн нягтралтай,  орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй, iOS 13 системтэй бөгөөд 12 мегапикселийн өргөн өнцгийн камер,  12 мегапикселийн хэт өргөн өнцгийн камер (120 градус), 12 мегапикселийн алсаас татах камер багтжээ. Мөн  iPhone XS-ээс дөрвөн цаг илүү удаан ажилладаг бөгөөд  Хар ногоон, Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг гэсэн өнгөний сонголттой байна.

Arslan.mn

iPhone 11 Max нь  6.5 инчийн Super Retina XDR дэлгэц нь 2 саяыг харьцах 1 цэгийн нягтралтай, 
 орон зайг мэдрүүлэгч Dolby Atmos аудио системтэй, камерны хувьд дээр дурдсан iPhone 11 Pro загварынхтай ижил үзүүлэлтүүдтэй байх юм. Харин  iPhone XS Max-аас дөрвөн цаг илүү удаан ажилладаг бөгөөд Хар ногоон, Хар саарал, Мөнгөлөг, Алтлаг гэсэн өнгөний сонголттой.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607906
4 эможи

Зочин
2020-03-03 05:57
Зочин
2019-09-11 10:24
янзтай
keyboard_arrow_up