Instagram нийт долоон улсад “like“-ны тоог харуулахаа болилоо

2019 оны 7 сарын 29

Холбоотой Зураг

Итали, Канад, Ирланд, Япон, Бразил, Австрали, Шинэ Зеланд гэсэн орнуудад Instagram олон нийтийн сүлжээ туршилтын журмаар постны "like" болон видеоны үзэгчдийн тоог нууж эхэлсэн байна. 

Instagram ийнхүү шинэ горим нэвтрүүлэх болсон шалтгаан нь сүүлийн үед хэрэглэгчид тус олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж буй контентын агуулгад бус харин "like"-ны тоонд анхаарал хандуулах болсонтой холбоотой гэжээ.

Энэ дашрамд дурдахад Youtube ирээдүйд томоохон сувгуудын дагагчдын тоог харуулахгүй байх шийдвэр гаргахаа мэдэгдсэн бол Twitter өмнө нь "like" болон "ретвит"-ийн тоо харагддаггүй олон нийтийн сүлжээний шинэ хувилбарыг туршиж байсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
606169
0 эможи

keyboard_arrow_up