“iPhone“-ий домогт дизайнер Жони Айв Apple компанийг орхилоо

2019 оны 6 сарын 28

Arslan.mn

Apple-ыг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компани болгоход 20 орчим жилийн хүч хөдөлмөрөө зориулсан шилдэг дизайнер  Сэр Жони Айв хувийн бизнесээ эхлүүлэхээр тус компаниас явж байгаагаа өчигдөр зарлажээ. 

 Тэрээр өөрийн LoveFrom фирмээ байгуулж анхны үйлчлүүлэгчээрээ Apple компанитай хамтран ажиллахаар болжээ. Жони Айв хэлэхдээ хувьсал өөрчлөлт хийх хамгийн зөв цаг ирсэн гэжээ.

 Стив Жобс нэг удаа “Хэрвээ Apple-д миний оюун санааны түнш байгаа бол тэр нь Жони” гэж хэлж байжээ.

Apple компаний домогт дизайнер Жони Айв бол маш сонирхолтой хүн. Түүний шийдлээр л Apple-ын бүтээгдэхүүнүүд хэлбэрээ олж олон сая хүнийг байлдан дагуулдаг юм. Түүний Британий дизайн урлагт оруулсан хувь нэмрийг нь үнэлж Английн хатан хаан хүлэг баатрын хэргэм олгож байсан аж.

Эх сурвалж: bbc.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
605354
3 эможи

keyboard_arrow_up