“TOYOTA MOTOR” 24 мянган лицензээ үнэ төлбөргүй гаргана

2019 оны 4 сарын 04

“Toyota Motor” компани өөрийн эзэмшдэг цахилгаан автомашины 24 мянган лицензээ үнэ төлбөргүй гаргахаар боллоо. Ялангуяа хосолмол хөдөлгүүртэй автомашины патентууд үүнд хамаарч байна.

Arslan.mn

Тус компани цаашид цахилгаан автомашины технологи, тэр дундаа хосолмол хөдөлгүүрийн технологийг хөгжүүлэхээр зорьж байгаа юм. Лицензээсээ роялти авахгүй байх хугацаа 2030 он хүртэл хүчинтэй байх юм байна. Түүнчлэн “Toyota Motor”-ийн зүгээс тодорхой хураамжаар цахилгаан автомашин үйлдвэрлэгчдэд техникийн туслалцаа үзүүлэх боломжтой талаар онцолжээ.

Өнөөгийн байдлаар зах зээлд гурван төрлийн цахилгаан автомашин түгээмэл үйлдвэрлэж байна. Энэ нь хосолмол хөдөлгүүр, цахилгаанаар цэнэглэгдэх боломжтой хосолмол хөдөлгүүр буюу “plug-in hybrid” мөн бүрэн цахилгаан хөдөлгүүр юм. “Toyota Motor” компанийн “Prius” автомашин нь энгийн хосолмол хөдөлгүүртэй төдийгүй энэ төрлийн автомашины дэлхийн үйлдвэрлэлийн 80 хувийг дангаараа хангадаг. Энэхүү автомашиныг анх 1997 онд үйлдвэрлэж эхэлжээ. Харин бүрэн цахилгаан автомашин үйлдвэрлэлийн хамгийн том сорилт нь цэнэг хураагуурын зардал байдаг.

“Toyota Motor”үнэгүй гаргахаар болсон лиценз дундаа өөрсдийн лити-ион цэнэг хураагуурын лицензийг хамруулаагүй байна. Хэдий тийм боловч цахилгаан хувиргагч зэрэг бусад технологи нь бүрэн цахилгаан автомашины үйлдвэрлэлд хувь нэмэр онуулна хэмээн компани мэдэгджээ. ““Toyota Motor” компанийн хувьд технологио олон нийтэд ил болгож байгаа хоёрдох тохиолдол болж байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601885
0 эможи

keyboard_arrow_up