ТАНИЛЦ: Apple компани хоёр шинэ iPad гаргалаа

2019 оны 3 сарын 19

Apple компани өчигдөр хоёр шинэ загварын iPad танилцууллаа. Тодруулбал тав дах үеийн iPad Mini болон цоо шинэ iPad Air таблетуудыг олон нийтэд дэлгэсэн юм.

iPad Mini

Apple компани хоёр шинэ iPad танилцууллаа (фото 1)

Шинэ iPad Mini-д A12 Bionic процессор, 7,9 инчийн Retina дэлгэц суулгагдсан бөгөөд Apple Pencil дэмжих чадвартай болжээ. Шинэ чип суулгаснаар өмнөх загвараасаа үзүүлэлт нь гурав дахин сайжирч, график нь ес дахин хурдан болсон бол 2040 x 1536 пикселийн нарийвчлал бүхий True Tone технологитой Retina дэлгэцийн тусламжтай 25% илүү тод болсон. Мөн 8 мегапикселийн арын камер нь бүдэг гэрэлтэй үед илүү сайн чанарын зураг авч, HD видео бичих чадвартай аж. Харин 7 мегапикселийн урд камер нь илүү сайн чанартай селфи зураг авах боломжийг бүрдүүлжээ.

Шинэ iPad Mini загвар нь мөнгөлөг, саарал (space gray), алтлаг өнгийн сонголттойгоор $399-аас эхлэн худалдаалагдана. 

iPad Air

Apple компани хоёр шинэ iPad танилцууллаа (фото 2)

Энэхүү цоо шинэ загварын таблет нь iPad Pro (10,5 инчийн дэлгэцтэй) загварыг орлох зорилгоор бүтээгдсэн байна. Шинэ iPad Air таблетыг 10,5 инчийн Retina дэлгэц, Apple Pencil, Smart Keyboard дэмжих чадвар ба A12 Bionic чиптэй. Ингэснээр үзүүлэлт болон дэлгэц нь илүү хурдан, тод болж сайжирсан байна.

Мөнгөлөг, саарал (space gray), алтлаг өнгийн сонголттой уг загварыг $499-аас эхлэн урьдчилан захиалах боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601277
0 эможи

keyboard_arrow_up