LG компани хуйлагддаг 65 инчийн телевизээ танилцууллаа

админ
2019 оны 1 сарын 08

Arslan.mn

Өмнөд Солонгосын LG компани Лас Вегаст өнөөдөр нээгдэж байгаа CES 2019 үзэсгэлэнгийн үеэр хуйлагддаг 65 инчийн дэлгэцтэй OLED телевизээ үзүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл нэг товч дарахад дэлгэц нь сууриндаа хуйлагдаж бүрэн алга болдог юм. Ингэж бүрэн алга болсныхоо дараа хөгжим болж ажиллах, эсвэл хуйлагдалгүй үлдсэн багахан хэсэгтээ цаг харуулдагаар зохион бүтээжээ.

The Signature OLED TV нэртэй шинэ телевиз оны сүүлийн хагаст худалдаанд гарах бол үнийн талаар LG ямар нэг мэдээлэл өгөөгүй байна.

Уян, нугардаг дэлгэц одоогоор технологийн ертөнцийн нэг гол чиг хандлага болоод байна.

2019 онд анхны нугардаг дэлгэцтэй гар утас зах зээлд гарах магадлал өндөр байгаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598963
1 эможи

keyboard_arrow_up