“Apple” 20 жилд анх удаа борлуулалтын орлогын төлөвөө буурууллаа

2019 оны 1 сарын 03

“Apple” компани борлуулалтын орлогын таамгаа 20 жилд анх удаа буурууллаа. Тус компанийн Гүйцэтгэх захирал Тим Кукийн албан мэдэгдэлд дурдсанаар “Apple”-ийн 2019 оны санхүүгийн жилийн I улирлын борлуулалтын орлого 84 тэрбум ам.доллар байх төлөвтэй байна.

Энэ нь өмнө гаргасан 89-93 тэрбум ам.долларын орлогын таамгаас буурсан дүн болжээ. Мөн борлуулалтын орлого жилийн өмнөхөөс буурна гэсэн үг юм. Тим Кук 2011 онд “Apple”-ийн Гүйцэтгэх захирал болсноос хойш тус компани баярын улирлын борлуулалтын орлогын таамгаа анх удаа бууруулж байгаа гэдгээрээ анхаарал татаж байна. Үүнд шинэ “iPhone”-уудын шинэчлэл хүлээлтэд хараахан хүрээгүй, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарсан, “Apple” бугуйн цаг, “iPad Pro”, “Airpod” зэрэг бүтээгдэхүүнүүдийн шинэ загварын нийлүүлэлт хязгаарлагдмал байгаа нь нөлөөлсөн гэж Тим Кук хөрөнгө оруулагчдад илгээсэн захидалдаа тайлбарласан байна.

Дээрх мэдээллийн дараа “Apple”-ийн хувьцааны ханш 8.5 хувиар буурлаа. Тус компани өнгөрсөн 11 дүгээр сард 2019 оноос эхлэн “iPhone”, “iPad”, “Mac”-ийн борлуулалтын тоо ширхгийг зарлахгүй байхаа мэдэгдсэн юм.

Үүнээс хойш аравдугаар сард оргил цэгтээ хүрээд байсан хувьцааны ханш нь 32 хувиар унаад байна. “iPhone” нь “Apple”-ийн борлуулалтын орлогын гуравны хоёрыг бүрдүүлж байгаа аж.

Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598825
1 эможи

keyboard_arrow_up