НҮБ: Дэлхийн хүн амын хагасаас илүү нь интернет ашиглаж байна

2018 оны 12 сарын 11

Өнгөрсөн Баасан гарагт НҮБ-аас дэлхийн нийт хүн амын 3.9 тэрбум буюу 50-иас дээш хувь нь интернет хэрэглэж байна хэмээн мэдээллэв. Энэ нь интернет хэрэглэгчдийн тоо түүхэндээ анх удаа 50 хувийг давж буй тохиолдол юм.

Харин энэ оны төгсгөл гэхэд дэлхийн хүн амын 51.2 хувь нь интернетэд холбогдсон байх гэнэ.

НҮБ-ын мэдээлэл, харилцааны технологийн хариуцсан агентлагийн дарга Хоулинь Жоу “2018 оны эцэс гэхэд бид интернет хэрэглээний 50/50 гэсэн чухал тоог давах болно. Хэдийгээр энэ нь мэдээллийн технологийн хувьд том амжилт ч дэлхий даяар маш олон тооны хүмүүс интернетийг ашиглаж чадахгүй байгааг харуулж байна. Тиймээс хүн бүрийг интернетэд холбохын тулд технологи, бизнесийн салбарууд илүү сайн ажиллах хэрэгтэй” гэжээ.

Сүүлийн 13 жилд хөгжингүй орнуудын интернетэд холбогдсон иргэдийн хувь 51.3-аас 80.9 хувь болон тогтвортой өссөн байна. Харин энэ өсөлт хөгжиж буй орнуудад хавьгүй өндөр буюу тэдгээр орнуудын интернет ашигладаг иргэдийн эзлэх хувь 13 жилийн дотор 7.7-оос 45.2 болж нэмэгджээ. Тэр дундаа Африк тивд маш хурдацтай өсөлт гарсан аж. 2005 онд тус тивийн интернет хэрэглэдэг иргэдийн тоо нийт хүн амын 2.1 хувийг эзэлж байсан бол 2018 онд 24.4 хувь болж өссөн байна.  

Мөн тус мэдэгдэлд дэлхийн нийт хүн амын 96 хувь нь гар утасны сүлжээ ашиглах боломжтой бүс нутагт амьдарч байгаа бол  90 хувь нь 3G болон бусад сүлжээг ашиглан интернетэд холбогдох боломжтой болсныг дурджээ.

 

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
598094
0 эможи

keyboard_arrow_up