SoundCloud-ын дуунуудыг Instagram-д хуваалцах боломжтой

2018 оны 10 сарын 26

SoundCloud gif зурган илэрцүүд

SoundCloud хөгжмийн тавцан Instagram олон нийтийн сүлжээтэй хамтран ажиллах болсноо албан ёсоор зарлалаа. Ингэснээр одооноос эхлээд Instagram-ын хэрэглэгчид тус тавцангийн сангаас өөрсдийн дуртай дуунуудаа сонгон Stories хэсэгт хуваалцах боломжтой болж байна.

Үүний тулд SoundCloud аппын хамгийн сүүлийн хувилбарыг татан авч, дуугаа сонгон, дэлгэцийн доод хэсэгт байрлах "хуваалцах" гэсэн товчлуурыг дарна. Дэлгэцэд гарч ирсэн сонголтуудаас Instagram Stories-ыг сонгосноор тухайн дуу таны хуудаст нийтлэгдэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596511
0 эможи

keyboard_arrow_up