GOOGLE шинэ гар утаснуудаа танилцууллаа

2018 оны 10 сарын 10

“Alphabet”-ийн охин компани болох “Google” компани “Apple”, “Amazon” зэрэг технологийн томоохон өрсөлдөгчдийнхөө сүүлд гаргасан төхөөрөмжүүдтэй өрсөлдөх шинэ бүтээгдэхүүнүүд танилцууллаа. Шинээр танилцуулсан “Pixel 3”, “Pixel 3 XL” гар утаснууд нь өмнөх загвараасаа илүү том хэмжээтэй болсон байна.

Мөн нүүр нь бараг бүхэлдээ дэлгэц болсон төдийгүй илүү хурдан процессортой, камер нь шинэчлэгдсэн гэдгээрээ онцлог болжээ. Үндсэн үнэ нь 799-899 ам.доллар байх бөгөөд нийлүүлэлт нь ирэх сарын нэгнээс эхлэх юм. Эдгээр гар утаснууд борлуулалтыг нь нэмэгдүүлнэ гэж “Google” тооцоолжээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595808
0 эможи

keyboard_arrow_up