iOS 12 үйлдлийн системийн өмнөхөөсөө ялгарах 15 ДАВУУ ТАЛ

2018 оны 9 сарын 23

Apple компани iOS 12 шинэ үйлдлийн системээ энэ долоо хоногийн Даваа гараг олны хүртээл болгохоо зарласан билээ. Тэгвэл уг шинэ үйлдлийн систем нь одоогийн ашиглагдаж буй iOS 11-ээс юугаараа онцлогтойг та бүхэнд хүргэе.

1.  Хурд нэмэгдэнэ. Утасныхаа камерыг нээх, текст бичих, аль нэг цэсрүү орох зэрэгт утас чинь маш хурдан шилжин ажиллах болно.

2. Утасны камераа нээхэд одоогийнхоос 70% хүртэл, текст бичихэд 50% хүртэл хурд нэмэгдэнэ.

3.  FaceTime ашиглан 32 хүртэлх хүнтэй зэрэг холбогдон ярьж болно.

4.  Өөрийгөө илэрхийлэхүйц Memoji үүсгэн ашиглаж болно.

5. Уутат баавгай, бар, сүнс, динозавр гэх дөрвөн шинэ аниэможи нэмэгдэнэ. Эдгээр нь хөдлөх, нүдээ ирмэх, хэлээ гаргах гэх мэт үйлдлүүдийг хийж чадах ба бусад эможинуудаас илүү хувирал үзүүлж чадах юм.

6. Харилцааг илүү амьд болгох үүднээс мессеж болон FaceTime ашиглах үедээ зураг, бичлэг, аниэможи, эможи, хөдөлгөөнтэй текст, хөгжилтэй шинэ зүйлсийг туршиж үзэх боломжтой.

7. Камер дээр 3D элемент нэмэгдэнэ. Энэ нь яг л бодит мэт сэтгэгдэл төрүүлнэ.

8. Өдөр болгон ямар аппликэйшн хэр хугацаанд ашигласнаа Screen Time-аар харан хянаж болно.

9. Утсандаа ирж буй олон янзын мэдээллүүдийг цэгцтэй хүлээж авахад тусална.

10.  Do Not Disturb цэсийг ашиглан утсаа ямарч мэдээлэл, дуудлага, мессеж хүлээж авахгүй болгож болно. Харин цагийг нь та сонгох ба уулзалт болон чухал үйл явдлын үеэр ашиглахад тохиромжтой. Энэхүү цэс нь мөн байршил тогтоодог ба хэрвээ та уулзалт болох газрынхаа байршлыг оруулж уг цэсийг ажлуулснаар уулзалтын дараа таныг өөр байршилтай газар очиход утас тань автоматаар нээгдэж хэвийн ажиллах болно.

11.  Ижил үйлдлийн системтэй утастай зургаа хуваалцах боломжтой.

12. Та зураг хайхдаа зургаа авуулсан газрынхаа байршлаар ч хайж болно. Энэ зургаа хурдан хайж болох ухаалаг арга юм.

13. Siri буюу танд туслах зориулалттай уг цэс нь одоо тантай өдөр бүр хамт байх болно. Учир нь та өглөө болгон нэг газраас кофе авч уудаг байлаа гэж бодоход үүнийгээ Siri-д хэлбэл өглөө бүр танд үүнийг чинь сануулж энэ талаарх мэдээлэл утасны тань дэлгэцэн дээр гарах болно. Үүнтэй адил өдөрт хийх ёстой зүйлээ бүгдийг нь бүртгүүлж ч болох юм.

14. Apple компани хувийн нууцыг хүний эрхтэй холбож үздэг учир маш чухалд тооцдог учир шинэ  iOS таны хувийн мэдээллийн хамгаалалтыг улам чангатгажээ.

15.  Уг үйлдлийн системийг IPhone 5s-ээс хойшхи бүх  iOS үйлдэлтэй утсанд суулгаж болох аж.

О.Хандмаа

Эх сурвалж: www.apple.com

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595142
0 эможи

keyboard_arrow_up