IPHONE: Шинэ загварууд маргааш худалдаанд гарна

2018 оны 9 сарын 21

Arslan.mn

“Apple” компани өнгөрсөн долоо хоногт олон нийтэд 2018 оны шинэ загварын iPhone ухаалаг утаснуудаа танилцуулсан билээ. Тэгвэл iPhone Xs болон iPhone Xs Max зэрэг зарим загварын утаснууд маргааш АНУ болон дэлхийн бусад орнуудад албан ёсоор худалдаанд гарахаар товлогджээ.

“iPhone XS” загвар нь өнгөрсөн жил гаргасан “iPhone X”-ийн шинэчилсэн хувилбар бөгөөд арай илүү хурдан A12 процессортой, камер нь шинэчлэгдсэн гэдгээрээ онцлогтой аж.

Arslan.mn

“iPhone XS Max” загвар нь 6.5 инчийн OLED дэлгэцтэй бөгөөд зах зээлд хамгийн том хэмжээтэй ухаалаг гар утаснуудын нэгт тооцогдохоор болжээ. Мөн хамгийн өндөр үнэтэй загваруудын нэг болох хүлээлттэй байгаа бөгөөд үнэ нь 1.099 ам.доллараас эхлэх юм байна.

Arslan.mn

Гурав дахь загвар нь “Аpple”-ийн хамгийн их найдлага тавьж байгаа “iPhone ХR” загвар юм. Тус загвар “iРhone X”-ийн гол давуу тал болох нүүр царай таних систем, 6.1 инчийн дэлгэцтэй төдийгүй үнэ нь харьцангуй хямд буюу 749 ам.доллараас эхлэх ажээ. Ирмэг нь хөнгөн цагаан, дэлгэц нь LCD технологид суурилсан учир бага зардлаар бүтжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595106
0 эможи

keyboard_arrow_up