iOS 12: Таны iPhone-г илүү хурдан, илүү хүчирхэг болгоно

2018 оны 9 сарын 19

Arslan.mn

iPhone хэрэглэгч та бүхэндээ дуулгах сайхан мэдээтэй. Өнөөдрөөс эхлэн iOS 12 системийн шинэчлэл таны утсанд суух боломжтой боллоо. Тус системийн шинэчлэл нь өмнөх шинэчлэлүүдээс олон онцлог давуу талуудтай, шинэ боломжуудыг агуулснаараа ялгаатай. Гэхдээ мэргэжилтнүүдийн хамгийн ихээр онцлож буй өөрчлөлт нь энэ удаагийн үйлдлийн системийн шинэчлэлт таны утасны ажиллагааг илүү хурдтай хүчтэй болгоход чиглэсэн өөрчлөлтүүд хийгдсэн нь юм.

iOS 12 суулгах заавар: Settings > General > Software update

Камер нээх хурд 70%-р, текст бичих, гар товчлуур гаргах хурд 50%-р, Аппликейшн ачаалах хурд 2 дахин хурдасна

FaceTime дээр 32 хүн зэрэг видео дуудлага хийх боломжтой болно

iPhone X болон түүнээс хойших загварууд дээр шинэ Memoji нэмэгдэх гэж байна

iPhone X болон түүнээс хойших загварууд дээр 4 шинэ Animoji нэмэгдэнэ

Илүү сонирхолтой мессеж бичих боломж, шинэ филтерүүд таны утсанд нэмэгдэж байна

AR аппликейшнуудын ажиллагаа, хөгжүүлэх боломж сайжирчээ. Мөн AR технологи дээр суурилсан шинэ Measure аппликейшн камераараа бодит юмсийг хэмжихэд тусална

Хүүхдүүдээ хянахад Screentime аппликейшн тусална. Хэр их цагийг юунд зарцуулсныг харах, хэр удаан ашиглахыг зааж өгөх боломжтой

Ирсэн мэдэгдлүүдээ илүү хялбараар удирдах боломж. Танд мэдэгдлүүдийг багцлан харуулна

Хамгийн гоё зургуудаа видео болгон бусадтай хуваалцах шинэ боломж For You

Зургуудаа хайхад илүү хялбар, илүү ухаалаг болсон

Siri танд хэрэгтэй зүйлсийг санал болгоно. Та зөвшөөрвөл Siri таны захиалгыг ч хийнэ

iOS 12 таны хувийн мэдээллийг найдвартай хамгаална

Маш олон аппликейшнууд илүү ухаалаг, ашиглахад хялбар болж, загвар, харагдах байдал нь шинэчлэгдсэн

iOS 12 системийн шинэчлэл дараах загварын утас таблетуудад суух боломжтой. Гэхдээ зарим шинэ боломжууд өмнөх загварын iPhone утсанд ашиглах боломжгүйг анхаарна уу.

Гэхдээ хуучин загварын iPhone утастай хэрэглэгчдэд энэ удаагийн шинэчлэлээс хамгийн ихээр таалагдаж байгаа өөрчлөлт нь утасны хурд нэмэгдэж байгаа явдал юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595036
0 эможи

keyboard_arrow_up