Apple өнөөдөр ямар бүтээгдэхүүн танилцуулах вэ?

2018 оны 9 сарын 12

iPhone 9, iPhone Xs, iPhone Xs Plus, iPhone Xc, iPhone SE2

Apple компанийн iPhone цувралын шинэ загвар болох iPhone 9 нь A11 Bionic процессор, өнгө дүрсний өндөр нягтаршил бүхий  MLCD+ дэлгэц, 3GB бүхий RAM-тай гарах төлөвтэй байна.

iPhone XS ба iPhone Xs Plus нь тус бүр 5.8 болон 6.5 инчийн дэлгэцтэй байх ба царай таних Face ID хамгаалалт; А12 процессортой гарах төлөвтэй байна. Шинэ загварын iPhone Apple Pencil буюу ухаалаг үзэгтэй болно гэсэн таамаг батлагдсангүй. Өнгөний хувьд хар, цагаанаас гадна алтлаг болон боронзон өнгөтэй гарах болов уу хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. 

iPhone XC нь үнийн хувьд илүү хямд буюу 749 ам. доллараас эхлэх ба 6.1 инчийн дэлгэцтэй, царай таних Face ID хамгаалалттай, А12 процессортой байх аж. Өнгөний хувьд хөх, улаан, цагаан, саарал, улбар шар гэсэн олон сонголттой. 

iPhone SE2 нь хөгжиж буй орнуудын хэрэглэгчдэд зориулан гаргаж болзошгүй нь iPhone 7 утасны шинэчилсэн хувилбар байх аж. 

Apple Watch Series 4 

iPad Pro

Apple компани шинэ iPad Pro танилцуулах магадлал 50/50 хувьтай байгаа болохыг мэргэжилтнүүд онцолжээ. iPad Pro таблетийн шинэ загвар 11 инчийн өргөн дэлгэц, царай таних Face ID хамгаалалт, 1 хүртэлх терабайтын багтаамжтай гарч болзошгүй гэнэ. 

MacBook

Apple компани шинээр 12 инчийн дэлгэцтэй MacBook, 2014 оноос хойш шинэчлэгдээгүй Mac mini-гийн шинэчилсэн хувилбар, 29 жилийн ой нь тохиож буй iMac компьютерийн шинэ загвараа танилцуулах болов уу хэмээн мэргэжилтнүүд хүлээж байна. Apple компани MacBook Air зөөврийн компьютерээ 2015 оноос хойш шинэчлээгүй ч Economic Daily News сонинд бичсэнээр шинэ MacBook Air нь 13 инчийн дэлгэцтэйгээр худалдаанд гарч магадгүй аж. Үнэ нь 1000 ам. доллараас эхлэх ба Intel корпорацийн Kaby Lake процессортой байх гэнэ. 

AirPower цэнэглэгч

Тус цэнэглэгчинд суулгасан үйлдлийн систем нь утасны цэнэгийг хянах чадвартай бөгөөд iPhone, Apple Watch, AirPods зэрэг төхөөрөмжүүдийг цэнэглэнэ. 

AirPods чихэвч

Өнөөдөр болох танилцуулгын дараа Apple компанийн цахим дэлгүүрт AirPods чихэвчийг цэнэглэх зориулалттай хайрцаг худалдаанд гарч магадгүй аж. 

Эх сурвалж: iPhone.ru

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594767
0 эможи

keyboard_arrow_up