“Infiniti”-ийн “Prototype 10” 60-аад оны өнгө төрхийг орчин үетэй хослуулжээ

2018 оны 8 сарын 24

Arslan.mn

“Nissan Motor” компанийн тансаг зэрэглэлийн “Infiniti” брэнд шинэ загварын автомашинаа танилцууллаа.

“Prototype 10” нэртэй шинэ загвар нь 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй, нэг хүний суудалтай бөгөөд загвар дизайны хувьд 60-аад оны уралдааны автомашины өнгө төрхийг орчин үеийн чиг хандлагатай хослуулсан гэдгээрээ онцлог болсон байна.

Мөн энэхүү загвар нь “Infiniti”-ийн Дизайн хариуцсан шинэ захирал Карим Хабибийн эхний загвар гэдгээрээ онцлог болж байна. Тус компанийн зүгээс шинэ загварууд түлхүү гаргаж эхэлснээр тансаг ангиллын цахилгаан автомашины зах зээл дэх байр сууриа бэхжүүлэхийг зорьж байгаа ажээ.

Э.Төгөлдөр

Холбоо барих: tugulgur.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594207
0 эможи

keyboard_arrow_up