ТЕХНОЛОГИ: Автомат жолоодлоготой такси 5000 дахь зорчигчоо АМЖИЛТТАЙ хүргэв

2018 оны 8 сарын 24

Arslan.mn

“Lyft”, “Aptiv” компаниудын хамтран явуулж буй автомат жолоодлоготой такси 5000 дахь зорчигчоо амжилттай хүргэсэн байна. Нийт үйлчлүүлсэн иргэдээс үйлчилгээний талаар санал авахад 96 хувь нь автомат жолоодлоготой таксийг сайшаасан гэнэ.

Уг машиныг зохион бүтээгчдийн дараагийн зорилго нь жолоочгүй машины тоог олшруулах, явах газар нутгаа тэлэх аж. Энэ оны нэгдүгээр сард үйл ажиллагаа нь эхэлсэн тус хамтын компани нийт 20 ширхэг автомат жолоодлоготой таксигаар зөвхөн Лас Вегас хотын иргэдэд үйлчилж байгаа юм. Ингэхдээ бусад таксины үйлчилгээний үнээс хямд төлбөртэй байхаар зохицуулан туршсан байна.

 

Эх сурвалж: https://www.theverge.com/2018/8/21/17718018/lyft-aptiv-self-driving-cars-las-vegas-5000-trips
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594191
0 эможи

keyboard_arrow_up