Гар утасны дэлгэцийг АЛМААЗААР хийнэ

2018 оны 2 сарын 07

Холбоотой Зураг

Бид гар утсаа  унагааж дэлгэцийг нь хагалдаг. Тэгвэл энэ асуудлаас гарах аргыг гар утас үйлдвэрлэдэг “Corning”, “Акхан” компани шийдвэрлэхээр болжээ. Тэд химийн аргаар боловсруулсан бат бөх ухаалаг гар утасны дэлгэцний шилийг зохион бүтээх ажилд бүх хүчээ дайчлан ажиллаж байна. Шил нь хатуу бат бөх чанартай боловч түүний хатуулаг чанарыг нэмэгдүүлж болохгүйд гол бэрхшээл байгаа  ажээ. Иймээс гар утасны дэлгэцийг хийхийн тулд шилнээс хатуу шинж чанартай материал ашиглаж туршилт хийсэн байна. Тухайлбал, шилнээс илүү бат бөх чанартайгаа харуулсан индранил чулууг ашиглажээ.

Гэвч энэ материал нь үнэтэйгээс гадна шилэн дэлгэц болгоход их ажиллагаа шаарддаг ажээ. Компанийн зүгээс алмааз эрдэнийн чулуугаар шилэн дэлгэц хийхэд зохимжгүй талаар дурдсангүй. Харин ч ирэх онд худалдаанд гаргах зорилгоор гар утасны бат бөх дэлгэц, дэлгэцний хамгаалалт зохион бүтээхээр ажиллаж буйгаа мэдэгджээ. Алмаазаар хийсэн гар утасны шил нь одоогийн химийн аргаар бэхжүүлсэн хөнгөн цагаан, цахиур болон хүчилтөрөгчийн хольцтой гар утасны дэлгэцийг бодвол хамаагүй бат бөх, чанар сайтай. Мөн энэ материалыг ашигласнаар гар утасны дэлгэцний чанар хамаагүй сайжрах ажээ.

Одоогоор дээрх компаниуд алмаазаар хийсэн дэлгэцтэй гар утасны дэлгэцний бат бөх эсэхийг шалгаж байна гэж мэдээлсэн байна. Мөн дэлгэцэн дээрх дүрс ойлтыг багасгах зорилгоор энэ материалын тод өнгийг арилгах ажлыг хэрэгжүүлж байна гэжээ. Түүнээс гадна ухаалаг утсыг мэдрэгчтэй дэлгэцтэй болгохын тулд шилэн гадаргуу цахилгаан гүйдлийг сайн дамжуулдаг байх нь зайлшгүй чухал гэж онцолсон байна.

Эх сурвалж: Зууны мэдээ

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53510
0 эможи
keyboard_arrow_up