“Nokia” компани “NTT Docomo”-д 5G технологи нийлүүлнэ

2018 оны 1 сарын 25

Финландын “Nokia” компани Японы харилцаа холбооны “NTT Docomo” компанид 5G технологи нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа. “NTT Docomo” өмнө нь “Nokia”-тай мөн хамтран ажиллаж Японд 3G болон 4G технологиудыг нэвтрүүлж байжээ. Тус компани 2020 оны Токиогийн Олимп гэхэд 5G технологийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

Утасгүй холбооны 5G технологи нь өмнөх үеийн 4G-ээс 100 дахин хурдан байдаг. Эхний шатанд “Nokia” компани Токио хотын орчим сүлжээний станцуудыг байгуулж, аажмаар хүрээгээ тэлэхээр төлөвлөж байгаа ажээ. Шинэ технологийн тусламжтай “NTT Docomo” автомат жолоодлоготой автомашин, үйлдвэрийн дамжлага болон гэр ахуйн ухаалаг төхөөрөмжүүдийг утасгүй холбоогоор холбох боломжтой болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52881
0 эможи
keyboard_arrow_up