Хамгийн жижиг дэлгэцтэй гар утас

2018 оны 1 сарын 11

Английн Zanco компани дэлхийн хамгийн жижиг дэлгэцтэй Zanco Tiny T1 гар утасны дээд амжилтыг эзэмшдэг. 2017 оны сүүлээр худалдаанд гаргасан уг бүтээгдэхүүн нь таван см хүрэхгүй урттай, 13 грамм жинтэй. Энэхүү авсаархан гар утас нь дуудлага хийх, зурвас бичих зэрэг үндсэн үйлдлийг гүйцэтгэх чадвартай.

Үүнийг орой гадуур гарахдаа эсвэл хэн нэгэнд гар утастай яваа гэдгээ мэдэгдэхийг хүсээгүй үед ашиглах нь тохиромжтой гэж зохион бүтээгчид нь тайлбарлажээ.

Түүнчлэн спортоор хичээллэх, олон нийтийн арга хэмжээнд цүнхгүй явах үедээ хэрэглэхийг зөвлөж байна. Zanco компани уг бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаасаа өмнө олон нийтийн хөрөнгө босгодог kickstarter сүлжээнд танилцуулснаар 95 мянган ам.долларын дэмжлэг авч чаджээ.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52178
0 эможи
keyboard_arrow_up