“Apple”-ийн төхөөрөмжүүдэд ашигласан чипнүүд хакерт өртөж болзошгүй

2018 оны 1 сарын 05

“Apple”-ийн “iPhone”, “iPad”, “Mac” компьютер зэрэг IOS үйлдлийн системд суурилсан бүх л төхөөрөмжүүдэд ашигласан чипнүүд аюулгүйн систем бүрэн хангагдаагүй, хакерт өртөж болзошгүй гэж тус компани мэдэгдлээ. Хэдий тийм боловч одоогоор чиптэй холбоотой ямарваа нэг асуудал хэрэглэгчдэд үүсээгүй гэдгийг “Apple” онцолсон байна. Үүнээс өмнөхөн “Intel” компани үйлдвэрлэсэн чипүүд нь доголдолтой болохыг хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийжээ. Төв процессорт гарсан "Meltdown" гэж нэрлэгдэх энэхүү системийн алдааг засварлахаар ажиллаж байгаагаа “Apple” компани мэдэгдлээ. Гэхдээ энэ төхөөрөмжүүдийн үзүүлэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй байгаа юм. Тухайлбал, бас нэг өөр төрлийн "Spectre" нэртэй системийн алдаа гарахаас сэрэмжилж “Аpple” компани удахгүй “Safari” вэб браузерийн шинэчилсэн хувилбарыг танилцуулна. Энэхүү шинэ браузерийн хурд өмнөх хувилбарынхаас 2.5 хувиар саарах эрсдэлтэй болохыг тус компани албан мэдэгдэлдээ дурджээ. “Mac”-ийн хэрэглэгчид бүтээгдэхүүнийх нь аюулгүйн систем “Android” гар утас, “Microsoft”-ийн компьютеруудаас илүү сайн, баталгаатай гэж ойлгодог аж. Хэдий тийм боловч “Meltdown”, “Spectre” зэрэг системийн алдаанууд “Intel”, “Arm”-ийн чип ашигласан бүх компьютерт хамааралтай юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51947
0 эможи
keyboard_arrow_up