Мексикт алга болсон гурван жуулчны цогцсыг худгаас олжээ

2024 оны 5 сарын 06

Arslan.mn

Мексик улсад аялахаар очоод сураггүй болсон австрали, америк жуулчдыг толгойдоо буудуулсан байдалтай худгаас олжээ.

30-33 насны гурван жуулчин Мексикт аялахаар очоод өнгөрсөн сарын 27-ны өдрөөс хойш сураггүй болоод байсан юм. Тэдний цогцсыг баасан гарагт олсон.

Машиныг нь хулгайлах гэсэн этгээдүүдийн халдлагад жуулчид өртөж, амиа алдсан гэж албаныхан үзэж байна.

Тэдний байрлаж байсан газраас зургаан километрийн зайд орших дөрвөн метр гүн худгаас цогцсыг олсон бөгөөд дөрөв дэх хүний цогцсыг мөн олсон талаар мэдээлэв.

 

Эх сурвалж: ВВС
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
656811
1 эможи

keyboard_arrow_up