АФГАНИСТАН: Талибууд жагсагчид руу гал нээж, халдаж байна

2021 оны 9 сарын 09

Arslan.mn

Афган эмэгтэйчүүд тэгш эрхийнхээ төлөө, мөн Засгийн газарт нэг ч эмэгтэй гишүүн байхгүйг эсэргүүцэн тэмцсээр байна.

Тодруулбал, өчигдөр буюу есдүгээр сарын 8-ны өдөр Талибууд Афганистаны шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг танилцуулж, эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн яамыг татан буулгасан юм.

Жагсагчдын нэг Жиа (хуурамч нэр): Бид тайван алхаж явсан. Гэтэл 4 – 5 машинтай 10-аад Талибууд бидний араас дагаж ирээд ташуураар ороолгож, саваагаар цохисон. Тэр ч бүү хэл муу муухай үгсээр биднийг харааж байсан.

Талибууд өмнө эмэгтэйчүүдийн эрхийг  дээдэлнэ, тэд сурч, хөдөлмөрлөх эрхтэй гэсэн ч бодит байдалд Талибууд эмэгтэйчүүдийг “Аюулгүй байдал бүрэн хангагдах хүртэл ажил хийж болохгүй” хэмээн буцахыг шаардаж буй.

Афган эмэгтэйчүүд 1996 – 2001 оны Талибуудын дэглэмийн үеэс огтхон ч ялгаа алга хэмээн эсэргүүцсээр байна.

Түүнчлэн Афганистаны Херат хотод болсон бослогын үеэр гурван хүн Талибуудын гарт амиа алдсан гэв. Талибууд тэгш эрхийн төлөө жагсаж буй иргэд рүү гал нээж тарахыг шаардсаар байна.

Arslan.mn

Эх сурвалж: BBC
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630778
0 эможи

Зочин
2021-09-09 10:58
мэдээж ш тээ
keyboard_arrow_up