ФОТО: Жо Байден, В.Путин нарын 3 цаг гаруй үргэлжилсэн уулзалт ХЭРХЭН ӨНГӨРӨВ

2021 оны 6 сарын 17

Arslan.mn

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр Швейцарын Женев хотноо уулзлаа.  Дундаа нэг удаагийн завсарлагатайгаар гурван цаг гаруй үргэлжилсэн тэдний уулзалтад АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар оролцжээ. 

Уулзалтыг дөрвөөс дээш цаг үргэлжилж, дундаа хоёр удаа завсарлахаар төлөвлөөд байсан ч ийнхүү богиносгосон байна.

Arslan.mn

Ерөнхийлөгчийн хувиар тэд анх удаа уулзахдаа хоёр улсын харилцааг хэвийн болгох эхний алхмыг хийж, зэвсэгт хүчнүүдийн хооронд зөрчил мөргөлдөөн үүсэхээс сэргийлэх механизм бий болгон, АНУ-д үйлдэгдсэн кибер халдлагын хэргүүдийг хамтран шалгах ажлын хэсэг байгуулахаар болсон байна.

Arslan.mn

Дараа нь болсон хэвлэлийн хурлын үеэр Жо Байден уулзалтыг “эерэг уур амьсгалтай, ажил хэрэгч, ямар нэг гэнэтийн асуудалгүй” болж өнгөрснийг хэлжээ. 

Уулзалтын дараа Путин сэтгүүлчдийн асуултад нэг цаг орчим хариулсан байна. Тэрбээр үр дүнтэй хэлэлцээ боллоо хэмээж, ОХУ, АНУ хоёр улсын нийслэлд элчин сайдаа буцааж илгээхээр тохиролцсон гэж мэдэгджээ. Путин мөн Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный Орост буцаж ирэхдээ баривчлагдах болно гэдгээ мэдэж байсан гэв.

Хэлэлцээрийн дараа Байден, Путин нар хамтарсан мэдэгдэл хийж, цөмийн дайныг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ дахин мэдэгдсэн байна.

Ерөнхийлөгч нарын уулзалт Женев нуурын эрэгт орших 18 дугаар зууны үеийн харшид зохион байгуулагджээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627905
4 эможи

Зочин
2021-06-17 09:32
энхийн тагтаа, эв нэгдэл
keyboard_arrow_up