“Facebook” Д.Трампын хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээжээ

2021 оны 5 сарын 06

Arslan.mn

“Facebook” компаний хяналтын зөвлөл Д.Трампын “Facebook”, “Instagram”-н хаягийг хаах шийдвэрийг хэвээр нь үлдээхээр болжээ. Гэхдээ хэр хугацаагаар хаах талаар 6 сарын дотор эргэн харахаар болжээ.

“Facebook”-с гадна “Google” компанид хамаардаг “YouTube” дүрс бичлэгийн үйлчилгээ үзүүлэгч компанийн Д.Трампын хуудаст тавьсан хязгаарлалт одоог хүртэл үйлчилж байгаа юм. Иймд Д.Трамп болон түүний багийнхан 1 дүгээр сарын 12-ноос хойш “YouTube”-д шинээр дүрс бичлэг байршуулах боломжгүй болжээ.

Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп мэдэгдэхдээ, “Facebook”, “Twitter”, “Google” компаниуд миний хаягийг хаах шийдвэр гаргасан нь манай улсын хувьд “жинхэнэ гутамшиг” гэжээ.

Вашингтонд нэгдүгээр сарын 6-нд эмх замбараагүй байдал дэгдсэнтэй холбоотойгоор “Facebook” төдийгүй өөр хэд хэдэн компани Д.Трампыг нийтлэл оруулах, дүрс бичлэг байршуулахыг нь хориглох шийдвэр гаргасан юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626566
0 эможи

keyboard_arrow_up