ОХУ коронавирусний ВАКЦИНАА үйлдвэрлэж эхэллээ

админ
2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Ф.Гамалея-гийн нэрэмжит Халдвар судлал, бичил биологийн Үндэсний судалгааны төвийн гарган авсан вакциныг үйлдвэрлэж эхэлсэн тухай ОХУ-ын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн алба мэдээлжээ. 

Дэлхийд анхных болох коронавирусний вакциныг ОХУ 8 дугаар сарын 11-нд бүртгэж, "Спутник V" гэж нэрлэсэн юм.

Энэхүү вакцинаас нийт 1 тэрбум туныг нийлүүлэх хүсэлтийг ОХУ 20 гаруй орноос хүлээн авсан тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Дмитриев өмнө нь мэдэгджээ. Үүнээс гадна таван улсад вакцин үйлдвэрлэхээр тохиролцсоныг тэрбээр цохон тэмдэглэсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
619243
0 эможи

Зочин
2020-08-17 14:52
keyboard_arrow_up