Казахстаны анхны Ерөнхийлөгч Н.Назарбаевын 29 настай ач хүү нас баржээ

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Лондон хотод нас баржээ. Энэ тухай “Telegraph” агентлаг мэдээлэв.

Урьдчилсан таамаглалаар 29 настай Айсултан Назарбаевын зүрх зогссон байна. Айсултан Назарбаев нь өнгөрсөн хоёрдугаар сард Их Британи улсаас улс төрийн орогнол хүсэж байсан юм. Түүний хэлснээр бол Назарбаевын гэр бүлийн дарамтаас болж уг алхмыг хийхэд хүрсэн бөгөөд дарамт “Казахстаны ард түмнээс хулгайлагдсан олон тэрбум долларын” тухай мэдээлэлтэй холбоотой аж.

Айсултан Назарбаев нь Ерөнхийлөгч асан Назарбаевын том охин Дарига болон түүний анхны нөхөр Рахат Алиевын нарын дундаас гарсан хүү байжээ. Түүний эцэг Рахат Алиев нь 2015 онд Вен хотын шоронд өөрийгөө боомилсон шинжтэй олджээ. Тэрбээр “Нурбанкны” ерөнхий менежерийг алсан хэргээр баривчлагдан, шүүхээр орох гэж байсан аж.

Эх сурвалж: Telegraph
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
619233
3 эможи

Зочин
2020-08-17 12:07
keyboard_arrow_up