ФОТО: Бейрутад болсон дэлбэрэлтийн улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 3.7 мянган хүн шархаджээ

админ
2020 оны 8 сарын 06

Arslan.mn

Ливаны нийслэл Бейрут хотын боомтод 4.5 магнитудын газар хөдлөлттэй тэнцэхүйц хэмжээний доргилтыг үүсгэсэн хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 100 гаруй хүн амь үрэгдэж, 3.7 мянган хүн шархаджээ. Амь үрэгдсэн хүний тоо огцом нэмэгдэж магадгүй гэж эмч нар үзэж байна.

Ливаны Ерөнхий сайд Хасан Диаб болсон хэргийг "Ливаны гамшиг" хэмээн нэрлэж, найрсаг харилцаатай байдаг бүх орнуудаас тусламж хүсэн ханджээ.  Засгийн газраас Бейрут хотыг гамшгийн бүсээр зарлаж, хоёр долоо хоногийн онц байдал тогтоолоо.

Дэлбэрэлтийн улмаас боомтын зарим ажилчид далай руу шидэгдсэн бөгөөд аврагчид сураггүй алга болсон 100 гаруй хүнийг эрэн хайж байна.

Дэлбэрэлт хотын орон сууцны хорооллуудыг доргиож, боомтоос холгүй байрладаг хэд хэдэн байгууламжийн гадна фасад нуран унаж, байшин барилга, ажлын байрнууд сүйджээ. Хэд хэдэн элчин сайдын яам, дипломат төлөөлөгчийн газарт материалын хохирол учирсан байна. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ABCNEWS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
7
ouch an post
confuse an post
angry an post
618961
7 эможи

colombiana
2020-08-07 01:06
хөөөрхий дөө энгийн ард түмэн н ь
Зочин
2020-08-06 11:39
keyboard_arrow_up