Тэрбумтан реппер Канье Уэст АНУ-ын Ерөнхийлөгчид өрсөлдөхөө мэдэгдэв

2020 оны 7 сарын 06

Arslan.mn

Тэрбумтан реппер Канье Уэст 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ мэдэгдэж, Трамп болон Ардчилсан намаас нэр дэвшигч дэд ерөнхийлөгч асан Жо Байден нарыг өрсөлдөөнд дуудлаа.

Тэрбээр Бямба гаригт /2020.07.04/ өөрийн твиттертээ “Би АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө. Америкчууд бид одоо бурхандаа итгэж, итгэл найдвар алсын хараагаа нэгтгэж, ирээдүйгээ хамтдаа бүтээх ёстой” хэмээн мэдэгджээ. Түүний жиргээний дараахан “Tesla” компанийн захирал Илон Маск түүнийг 100 хувь дэмжихээ илэрхийлсэн байна.

Arslan.mn

Реппер Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр албан ёсоор бичиг баримтаа бүрдүүлж өгсөн эсэх нь тодорхойгүй байгаа нь тэрбээр “Write-in candidate” хэлбэрээр нэр дэвших гэж байж магадгүй гэж хүмүүс дүгнэж байгаа аж. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
1
angry an post
618396
3 эможи

keyboard_arrow_up