COVID-19: ОХУ-д халдварын улмаас нас барсан тохиолдлын тоо 5,000 давжээ

2020 оны 6 сарын 02

Arslan.mn

ОХУ-д коронавирусээр халдварласны улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 182-оор нэмэгдэж, нийт тохиолдлын тоо 5,000 давсан тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлжээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын улмаас нас барсан 71 тохиолдол Москва хотод бүртгэгдсэн бол Москва мужид 22, Дагестанд 11, Санкт-Петербургт 10, Доод Новогород мужид 7 тохиолдол тус бүртгэгдсэн байна.

Түүнчлэн ОХУ-д нэг өдрийн дотор коронавирусний халдварын 8,863 шинэ тохиолдол илэрсэн бол энэ хугацаанд 11108 өвчтөн эмнэлгээс гарсан байна.

ОХУ-д халдвар дэгдэж эхэлснээс хойш халдварын нийт 423,741 тохиолдол бүртгэгдсэнээс 44 хувь нь буюу 186985 өвчтөн эдгэрчээ.  

Шинээр илэрсэн тохиолдлуудын 2286 нь Москва хотод бүртгэгдсэн байна. 

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
617517
1 эможи
keyboard_arrow_up