COVID-19: Сүүлийн 24 цагт ОХУ-д халдварын 8,849 шинэ тохиолдол илэрчээ

админ
2020 оны 5 сарын 22

Arslan.mn

ОХУ-д коронавирусээр халдварласан хүний тоо нэг хоногийн дотор 8849-өөр нэмэгдэж, 317554 болжээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 3716 нь буюу 42 хувь нь шинж тэмдэггүй байсан байна. Халдвар авсны улмаас нас барсан 127 тохиолдол нэг өдрийн дотор бүртгэгдэж, нийт тохиолдлын тоо 3099 болжээ.

ОХУ-ын нийслэл Москва хотод коронавирусний халдварын 2913 шинээр илэрч, нийт 155219 тохиолдол бүртгэгдээд байна.

Москва хотод сүүлийн 24 цагийн хугацаанд эмнэлгээс гарсан хүний тоо хоёр дахь өдрөө дараалан халдвар авсан хүний тоог давжээ. Нийслэл хотод өнгөрсөн хоногт нийт 3746 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
617277
2 эможи
keyboard_arrow_up