ДЭМБ: Дэлхий даяар нэг өдрийн дотор хамгийн олон Covid-19 халдварын тохиолдол бүртгэгдлээ

2020 оны 5 сарын 21

Arslan.mn

Коронавирусийн цар тахал дэгдсэн цагаас хойш дэлхий даяар нэг өдөрт хамгийн олон халдварын тохиолдол бүртгэгдсэнийг ДЭМБ өчигдөр буюу Лхагва гарагт зарлалаа.

Тодруулбал сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 106,000 халдварын тохиолдол бүртгэгдсэн байна. 

Энэ талаар ДЭМБ-ын тэргүүн Тедрос Адханом Гебрейесус  “Бидний өмнө урт зам хүлээж байгааг энэ тоо харуулж байна. Сүүлийн үед дунд болон бага орлоготой улс орнуудад халдвар нэмэгдсэн нь бидний санааг хамгийн их зовоож байна” гэжээ.

Өндөр хөгжилтэй орнуудад цар тахал оргил үедээ хүрч, сулрах талдаа орсон бол Африк, Өмнөд Ази, Латин Америкийн улс орнуудад ид эрчимжиж байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын бараг гуравны хоёр нь дөрөвхөн улсад оногдож байгаа ажээ. Тэдгээр нь АНУ, ОХУ, Энэтхэг, Бразил юм.

Энэтхэг, Перу улсуудын халдварын тоо 100,000-ыг давж, хамгийн олон тохиолдолтой дэлхийн 10 орны жагсаалтад удахгүй орох төлөвтэй байгаа юм.

Эх сурвалж: Reuters
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
5
ouch an post
1
confuse an post
1
angry an post
617249
7 эможи

Зочин
2020-05-21 13:17
keyboard_arrow_up