COVID-19: Халдварласан хүний тоо 1,014​​​​,000 давж, 53,166  хүн нас баржээ

2020 оны 4 сарын 03

Arslan.mn

2020.04.03-ний өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 1,014,499
Нас барсан хүний тоо: 53,166
Эдгэсэн хүний тоо: 212,018

"Дэлхий даяар НЭГ САЯ хүн Covid-19 өвчний халдвар авлаа"

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 1,014,499 , нас барсан хүний тоо 53,166 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 212,018 гэж мэдээлжээ

Орос даяар сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 771 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 3,548 хүрсэн байна. Халдварын улмаас нас барсан өвчтөний тоо 30 хүрчээ. Улмаар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэл хийж, хөл хориог дөрөвдүгээр сарын 30 хүртэл сунгах болсноо зарлав.

Өнгөрсөн шөнө АНУ-д 28969 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 243 мянга 972 болж, 5888 хүн хорвоог орхижээ. 

Герман улсад өнгөрсөн шөнө 6813 хүн шинээр халдвартай болох нь тогтоогдсоноор нийт тохиолдол 84 мянга 794 болж, БНХАУ-ын урд бичигдэх болов. Тус улсад нийт 1107 хүн амиа алдаж, 22 мянга 440 хүн эдгээд байна.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.    

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
6
ouch an post
1
confuse an post
angry an post
615590
8 эможи
keyboard_arrow_up