COVID-19: АНУ-д нэг өдрийн дотор 1200 гаруй хүн нас баржээ

2020 оны 4 сарын 02

Arslan.mn

АНУ-д коронавирусний халдвараар нэг өдрийн дотор 1200 гаруй хүн нас барсан байна. Энэ нь дэлхий даяар халдвар тархсанаас хойш өдөрт нас барсан хамгийн олон тохиолдол юм.

Өчигдөр АНУ-д “COVID-19” өвчний улмаас 1243 хүн нас барсан байна. Лхагва гаргийн оройны байдлаар тус улсад коронавирусний халдвар авсан нийт хүний тоо 215,417 болсон бол нас барсан тохиолдлын тоо 5116-д хүрсан гэж Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн цахим хуудсаар мэдээлсэн байна.

Нас баралтын хамгийн олон буюу 1374 тохиолдол АНУ-ын Нью-Йорк муж улсад бүртгэгджээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
20
ouch an post
1
confuse an post
1
angry an post
3
615574
30 эможи
keyboard_arrow_up