COVID-19: Нью-Йоркийн цагдаагийн газрын 1000 гаруй ажилтан ХАЛДВАР авчээ

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Нью-Йорк хотын цагдаагийн газрын мянга гаруй ажилтан коронавирусний халдвар авчээ.

Цагдаагийн газрын 1048 ажилтан, 145 мэргэжилтнээс коронавирусний халдвар илэрсэн байна. Мөн цагдаагийн газрын 5 ажилтан халдварын улмаас нас барсан талаар “CNN” телевизийн мэдээлжээ.

Одоогийн байдлаар Нью-Йорк хотын нийт 38 мянга гаруй цагдаагийн ажилтнаас 5199 нь эмнэлэгт байгаа аж.

Хамгийн сүүлийн мэдээллээр, АНУ-д коронавирусний халдварын 188578 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 4054 хүн нас баржээ.

Эх сурвалж: TASS
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
8
ouch an post
2
confuse an post
angry an post
1
615526
11 эможи
keyboard_arrow_up