COVID-19: АНУ-д өвчний эндэгдлийн тоо Хятад улсын тооноос ИЛҮҮ ГАРЛАА

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

Мягмар гарагийн байдлаар АНУ-д нас барсан өвчтөний тоо нийтдээ 3,721 хүрсэн бол Хятадын эх газарт бүртгэгдсэн эндэгдлийн албан ёсны тоо 3,305 байна. Ингэснээр АНУ-д өвчний эндэгдлийн тоо Хятад улсын тооноос ИЛҮҮ ГАРЛАА.

Тус эндэгдлийн 1,550 тохиолдол нь АНУ-ын тахлын хамгийн том голомт болсон Нью Йорк мужид гарсан байна.

Трампын засаг захиргааны топ халдварын мэргэжилтэн, доктор Энтони Фаучи өчигдөр CNN сувагт ярихдаа хөл хорионы дэглэмийн үр дүн түрүүчээсээ ажиглагдаж эхэлснийг мэдээлсэн байна. Тэрбээр “Бидэнд дэглэмийн үр дүн гарч байгаа эхний шинж тэмдэг ажиглагдаж эхэлсэн. Гэхдээ энэ нь асуудлыг хөнгөрүүлэх шалтгаан болохгүй. Халдварын тохиолдлууд ойрын үед өсөх нь тодорхой” гэжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өчигдөр Цагаан ордонд мэдэгдэл хийхдээ “Америк хүн бүрт хамгийн хүнд хэцүү өдрүүдэд бэлэн байхыг би уриалж байна. Бид маш хэцүү хоёр долоо хоногийг хамтдаа туулах болно” гэж анхааруулсан байна.

Эх сурвалж:  CNN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
615489
1 эможи
keyboard_arrow_up