COVID-19: Халдварласан хүний тоо 856,000 ​​​​давж, 42,107 хүн нас баржээ

2020 оны 4 сарын 01

Arslan.mn

2020.04.01-ний өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 856,917
Нас барсан хүний тоо: 42,107
Эдгэсэн хүний тоо: 177,141

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 856,917 , нас барсан хүний тоо 42,107 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 177,141  гэж мэдээлжээ.

Шинэ коронавирусийн халдвараар нас барсан хүний тоогоор АНУ өчигдөр Хятадыг гүйцлээ. Мягмар гарагийн байдлаар АНУ-д нас барсан өвчтөний тоо нийтдээ 3,721 хүрсэн бол Хятадын эх газарт бүртгэгдсэн эндэгдлийн албан ёсны тоо 3,305 байна.

Италид хамгийн олон буюу 12428 хүн нас барсан бол тус улсын араас 8269 хүн нас барсан Испани бичигдэж байна. Европын тус хоёр оронд нас барсан хүмүүсийн тоо дэлхий даяар бүртгэгдсэн нас баралтын тал орчим хувьтай тэнцэж байгаа юм.

Улс орнууд зорчих хөдөлгөөн болон бизнесийн үйл ажиллагааг хязгаарлаж, зайнаас харилцах гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байгаа боловч халдварын тохиолдлын тоо сүүлийн хоёр хоногийн дотор 100 мянга гаруйгаар нэмэгдсэн байна. 

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.          

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
1
confuse an post
1
angry an post
615488
4 эможи
keyboard_arrow_up