COVID-19: Халдварласан хүний тоо  784,000 ​​​​давж, 33,965 хүн нас баржээ

2020 оны 3 сарын 31

Arslan.mn

2020.03.31-ний өглөөний байдлаар

Халдвар авсан хүний тоо: 784,381
Нас барсан хүний тоо: 37,780
Эдгэсэн хүний тоо: 165,035

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол  тоо дэлхий дахинд 784,381 , нас барсан хүний тоо 37,780хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 165,035 гэж мэдээлжээ.

Даваа гарагт Испани улсад шинэ коронавирусийн өвчлөлөөр 812 хүн нас барсан нь өмнөх өдрийн 838-аас бага зэрэг буурсан үзүүлэлт болжээ.  Тус улсын эндэгдлийн тоо 7,340 хүрсэн байна. Энэ нь дэлхийн улс орнуудаас зөвхөн Италийн (11,591 эндэгдэл) дараа орох муу үзүүлэлт юм.

Даваа гарагийн байдлаар тус улсад илэрсэн нийт халдварын тоо 85,195 хүрсэн нь дэлхийд зөвхөн АНУ (143,055), Итали (101,739) хоёр улсын дараа орох үзүүлэлт болжээ.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.               

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
3
ouch an post
confuse an post
1
angry an post
615444
4 эможи
keyboard_arrow_up