COVID-19: БНХАУ-д коронавирусний халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгджээ

2020 оны 2 сарын 28

Arslan.mn

2020.02.28-ны байдлаар

Халдвар авсан хүний тоо: 83,106
Нас барсан хүний тоо: 2,858
Эдгэсэн хүний тоо: 36,525

Сүүлийн байдлаар шинэ коронавирусийн халдварын тохиолдол дэлхий дахинд  83,106 , нас барсан хүний тоо 2,858 хүрлээ. Халдвар аваад эдгэсэн хүний тоог 36,525  гэж мэдээлжээ.

БНХАУ-д пүрэв гарагт "COVID-19" коронавирусний халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдэж, 44 хүн нас баржээ. 

Үндэсний эрүүл мэндийн комиссын мэдээлснээр, нас барсан хүмүүсийн 41 нь Хубэй мужид бүртгэгдсэн бол Бээжинд 2, Шиньжянд 1 хүн нас баржээ. Мөн өчигдөр бүртгэгдсэн шинэ тохиолдлуудын 318 нь Хубэй мужид илэрсэн байна.

Хятадад пүрэв гарагийн оройны байдлаар нийт халдвар авсан хүний тоо 78825 болж, 2788 хүн нас барж, 36117 хүн эмнэлгээс гарчээ. 

Өчигдөр буюу Пүрэв гарагт Хятадын эх газарт коронавирусийн халдварын 327 шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэгдүгээр сарын 23-наас хойш нэг өдөрт бүртгэгдсэн хамгийн бага тоо болжээ.

Өмнөх өдөр нь 433 тохиолдол бүртгэгдээд байв.

Коронавирусын халдвар тархаад буй улс орнуудыг ЭНДЭЭС үзнэ үү.

Эх сурвалж: worldometers.info/coronavirus
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
614182
3 эможи

keyboard_arrow_up