Японд коронавирусийн халдвар авсан эхний хүн нас барлаа

админ
2020 оны 2 сарын 14

Arslan.mn

Япон улсад шинэ коронавирусийн халдвартай эхний хүн нас барсныг өчигдөр орой зарлажээ.

Энэ нь эх газрын Хятадын гадна халдвартай хүн нас барсан гурав дахь тохиолдол болж байна.

Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Катогийн мэдээлснээр, нас барсан хүн нь Канагава мужийн оршин суугч, 80 гаруй насны эмэгтэй аж.

Уг эмэгтэйг өвчний голомт болох БНХАУ-ын Ухань хот руу зорчоогүй, мөн БНХАУ-аас ирсэн хүнтэй харилцсан түүхгүй өвчтөн байсан гэдгийг онцолж байна.

Шинэ төрлийн “коронавирус”-ийн халдвар авсан байсныг нь нас барсных нь дараа баталгаажуулжээ.

Японд өнөөдрийн байдлаар халдвар авсан 247 тохиолдол бүртгэгдээд байгаагийн 218 нь Ёокохамагийн боомтод хөл хорионд оруулаад байгаа усан онгоцны зорчигчид ажээ.

Эх сурвалж: bloomberg.com
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
2
angry an post
613737
5 эможи

Зочин
2020-02-14 12:17
Зочин
2020-02-14 09:59
neg zuil bn dandaa bugd hytad ywsan irged haluuraad bgaa n sonin nadad iim negen taamag bn covid-19 n ezen biesee garaad amidrah chadwar n muu ym boluu tgd ulaanbaatar hotruu teewerleh ywtsad uheed ochiod shinjilgeend orohooroo surug garaad bga ym bish biz dee

keyboard_arrow_up