Хонконгийн их сургуульд 100 жагсагч бүгэсэн хэвээр байна

админ
2019 оны 11 сарын 21

Arslan.mn

Хонконгийн цагдаагийн ажилтнууд Политехникийн их сургуулийн байранд бүгэж буй Засгийн газрыг эсэргүүцсэн жагсагчдыг бууж өгөхийг уриалсан байна.

Лхагва гарагт цагдаагийн төлөөлөгчийн сэтгүүлчдэд мэдээлснээр, цагдаа нар их сургуулийн байрнаас гарч ирсэн 1000 орчим хүнийг баривчилсан бөгөөд 18-аас доош насны хүүхдүүдийг сулласан ажээ.

Гэсэн хэдий ч их сургуулийн байранд 100 орчим жагсагч байгаа хэмээн үзэж байгаа бөгөөд тэдний дийлэнх нь цагдаа нарт баривчлагдахаас эмээн гарч ирэхгүй байгаа хэмээн таамаглаж байна.

Хонконгийн олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, зарим жагсагч цагдаа нарт баривчлагдахгүйн тулд шөнийн цагаар оргон гарахыг оролджээ. Энэ сарын эхээр нэгэн жагсагч нас барсан талаарх мэдээ гарснаас хойш жагсагчид улам догширчээ.

Тэд нийтийн тээврийн үйлчилгээг тасалдуулж, цагдаа нар луу шатахуун бүхий бөмбөг шиджээ. Мөн аюулаас хамгаалах хүчний албан хаагчидтай мөргөлдсөн хэсэг жагсагч Политехникийн их сургуулийн байранд бүгэсэн байна.

Хонконгт энэ долоо хоногийн ням гарагт хууль тогтоох зөвлөлийн сонгууль болно. Сонгуулийн үеэр нийтийн тээврийн үйлчилгээг саатуулах үйлдлийг нэн даруй зогсоох хэрэгтэй хэмээн Хонконгийн засаг захиргаа үзэж байгаа аж.  

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610760
0 эможи

keyboard_arrow_up