ФОТО: ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монголд ирлээ

2019 оны 9 сарын 03

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин манай улсад албан ёсны айлчлал хийхээр ирлээ.

Тэрбээр шөнийн 23:56 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардлаа. ОХУ-ын Төрийн тэргүүн Ил96 загварын хоёр онгоц хөлөглөжээ.

 Ерөнхийлөгч Владимир Путин манай улсад дөрөв дэх удаагаа айлчилж буй нь энэ юм.

Айлчлалын бүрэлдэхүүнд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович  Лавров, Ерөнхий сайдын орлогч Алексей Васильевич Гордеев, Эрчим хүчний сайд Александр Валентинович Новак, Батлан хамгаалахын дэд сайд Александр Васильевич Фомин, Оросын төмөр замууд НХН-ийн тэргүүн Олег Валентинович Белозеров, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Кирилл Александрович Дмитриев, “Роснефть”, “En+Group”, “Интер”, “Росгидро”, “Технопромэкспорт” компанийн удирдлагууд багтжээ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Тухайлбал, Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын шинэчилсэн гэрээнд хоёр тал гарын үсэг зурах юм. Энэхүү суурь хэлэлцээрийн дараа 11 гэрээ, хэлэлцээр байгуулах тухай яригдаж байгаагийн тав нь байгууллага хоорондын хэлэлцээр аж. 

Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгч нар айлчлалын хүрээнд Халх голын дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслол хүндэтгэлд оролцохоор төлөвлөж буй юм.

ОХУ-ын төрийн  тэргүүний Монгол Улсад хийх айлчлалыг гадаад дотоодын 270 орчим сэтгүүлч сурвалжлахаар эрх авсан байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607562
7 эможи

Зочин
2019-09-03 12:04
сайн
keyboard_arrow_up