Энэтхэгийн тэрбумтан дүүгийнхээ өрийг төлж, хоригдох шийтгэлээс аварчээ

2019 оны 3 сарын 19

2002 онд Энэтхэгийн хамгийн баян хүн болох эцгийгээ нас барсны дараа ах дүү Амбани нар хөрөнгө мөнгөний маргаан эхлүүлж, 2005 онд шүүхийн шийдвэрээр тэд тэнцүү хэмжээтэй өв залгамжлахаар болсон юм. 

Дүү Анил Амбани нь харилцаа холбоо, цахилгаан эрчим хүч, санхүүгийн салбарт шинээр бизнес эхлүүлсэн бол ах Мукеш Амбани нь газрын тос, химийн үйлдвэрлэлээр хөрөнгөө арвижуулж, сүүлд харилцаа холбооны салбарт мөн хөрөнгө оруулж байв.

Гэвч дүү Амбанигийн хөрөнгө өнгөрсөн хугацаанд огцом буурч, тэрбумтны хэргэмээ алдсан юм. Анилын хөрөнгө 2008 онд $31 тэрбум байсан бол өнөөдөр дөнгөж $300 сая болоод байна. Харин ах Мукеш Амбанигийн хөрөнгийн хэмжээ өнөөдөр $52.9 тэрбумд хүрч, Азийн хамгийн баян эрхэм болоод байгаа.

Анилын хөрөнгийн уналт нь орчин үеийн зах зээлийн түүхэнд хоёрт орох муу үзүүлэлт юм. “Dot-Com”-ийн хөөсрөлтийн үеэр Японы Масаёши Сон $70 тэрбумын алдагдал хүлээж байсан нь Анилын урд орох ганц үзүүлэлт ажээ.

Сүүлд Анил Амбани өөрийн харилцаа холбооны Reliance Communications группт хувийн батлан даалтаар тоног төхөөрөмж худалдаж авсан нь Шведийн Эрикссон компанид төлөх ёстой $80 сая орчмын өрийг үүсгэсэн байна.

Хоёрдугаар сард Энэтхэгийн шүүх Анилд нэг сарын хугацаа өгч, энэ хооронд хугацаа хэтэрсэн өрөө төлөхгүй бол гурван сар шоронд хорих ял эдлүүлэхээр болжээ.

Тэгвэл шүүхээс өгсөн хугацаа дуусахын өмнөхөн Анилын ах Мукеш Амбани Reliance Communications компанийн өмнөөс 5.5 тэрбум рупиг ($80 сая) Эрикссон компанид төлж дүүгээ хоригдох шийтгэлээс аварсан байна.

Өчигдөр Анил Амбани гаргасан мэдэгдэлдээ ах Мукеш Амбани болон түүний эхнэр Нита нарт гүн талархал илэрхийлжээ.

“Өнгөрснөө мартаж, сайхан сэтгэл гарган, тусламж үзүүлсэнд нь би болоод миний гэр бүл гүнээ талархаж байна” гэж тэр мэдэгдэлдээ өгүүлсэн байна.

Өр барагдсан тул Энэтхэгийн шүүхээс Анилын хэргийг хаах шийдвэр гаргажээ. 

Мукеш Амбани "Reliance Jio Infocomm" харилцаа холбооны компани шинээр байгуулж, 2016 онд Энэтхэг даяар 4G сүлжээгээ үнэ төлбөргүй нээсэн нь дүү Анил Амбанигийн Reliance Communications компанид том цохилт болж байв.

Эх сурвалж: IKON.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
601282
1 эможи

Oyuna Segev
2019-03-20 12:45
Khamgiin chukhal n Khunii Itgeliig daaj Amidrakh Amjilt khusie akh duu Ambany d
keyboard_arrow_up