Далай лам аппликейшинтэй боллоо

2017 оны 12 сарын 15

Зураг

Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам сургаал номлол болоод аяллын тэмдэглэлээ дагагчидтайгаа хуваалцах гар утасны аппликейшнтэй болсон тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Өдгөө 82 настай, Түвдийн бурхны шашны удирдагч Далай лам нь “Твиттер” нийгмийн сүлжээнд 16 сая гаруй дагагчтай юм.

Түүний сургаал номлол болоод аяллын талаарх мэдээ мэдээлэл, зураг, дүрс бичлэгүүдээ дагагчидтайгаа хуваалцах аппликейшныг одоогоор зөвхөн “iPhone” гар утсанд л суулгаж болох аж. Энэхүү аппликейшныг үнэ төлбөргүйгээр татан авах боломжтой гэнэ.

2013 онд Ромын католик сүм үүнтэй төстэй “Пап Апп”  /Pope App/ хэмээх нэртэй аппликейшнтэй болж байсан юм.

Далай ламын аппликейшны нэр нь зүгээр л “Dalai Lama” аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51184
0 эможи
keyboard_arrow_up