Онлайн худалдаа тансаг зах зээлийн 10 хувийг эзэлж байна

2017 оны 12 сарын 15

Arslan.mn

400 тэрбум ам.доллараар үнэлэгдэх тансаг зах зээлийн 10 хувийг л онлайн худалдаа эзэлж байна. Хэдий тийм боловч 2025 он гэхэд энэ тоо 25 хувь болж өсөх боломжтой гэж зөвлөх үйлчилгээний "Bain" компани үзэж байгаа юм. Тансаг бүтээгдэхүүний гол асуудал нь онлайнаар худалдан авалт хийсний дараа харилцагчийн сэтгэлд хүрэхгүй бол уг сайтад итгэх итгэл хормын төдийд үгүй болдог. Үүний жишээ болгож “Amazon” болон “E-Bay”-ийг дурдаж болохоор байна. Тиймээс “Coty” компани харилцагч нэг бүрийн сэтгэл ханамжид анхаарч чанартай бүтээгдэхүүн, сайн үйлчилгээ үзүүлж байгаа нь тансаг брэндүүдийн онлайн худалдаанд итгэх итгэл нэмэгдэх гол хөшүүрэг болж байгаа ажээ. Мөн онлайн худалдааг дэмжих бас нэгэн арга бол гар утасны аппликейшн болоод байна. Зар сурталчилгааны хамгийн түгээмэл холбоос интернет болсон энэ үед гар утасны аппликейшн хамгийн зөв шийдэл болж байгааг салбарын мэргэжилтнүүд онцоллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
51181
0 эможи
keyboard_arrow_up